Нийгмийн

Маргаашаас 13-25 хэм хүрч хүйтэрнэ

2023 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин...
Зочин...

Цаг Уурчдаа ЭГ , ҮҮР гэж 2 гол бий шүү, нэг гол мэт Эг-Үүр гэж бичсэн харагдах юм.

Холбоотой мэдээ

Back to top button