Цагдаад хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 саяар торголоо
Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлсэн.
Уг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед компаний ажилтан цагдаагийн мөрдөгч “С”-д боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан хэргийг шалгаж шийдвэрлэн холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Тэгвэл шүүхээс тухайн этгээдийг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн мөрдөгч 2 сая төгрөгий нь авсан юм бна, тэгээд бага мөнгө байхаар нь чамлаад, улсын орлого болгоод, мань эрийг 3 саяар торгожээ гэж л ойлгогдож бна доо !
Чи бол үнэн эргүү жоом юм бна. Энэ улсад шударга цагдаа байгаад баярлалаа.
5 байсан яахав
Ymrch baga munguur torgodiin
Богд уулын амууд бүгд байшин болчихлоо тэр хахуулийг яагаад илрүүлэхгүй бнаа