УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ынханд магтуулсан Хотын дарга

Өчигдрийн /2023.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр АН, МАН-аар бараг л талцав.

Хотын дарга Х.Нямбаатар асуултад нь хариулахдаа сөрөг хүчнийхэндээ ялгавартай хандсан. Харин МАН-ынхан нь түүнийг тэнгэрт гартал магтав.

Тухайлбал, ЦХХХ-ны сайд Н.Учрал "түгжрэлийг шийдчихвэл нийслэлд хөшөөг нь барьсан ч яахав" гэж агуулгатай үг хэлж харагдсан.

УИХ-ын гишүүн гишүүн Г.Дамдинням Хуулийг чинь батлаад өгөхөөр хэрэгжүүлж чадах юм уу даа, та нар. Манай Нямбаа ч зоригтой хүн дээ. Улаанбаатар хотын түгжрэл машинаас, барилгаас биш авилгаас болж байгаа юм" хэмээсэн.

УИХ-ын чуулганаас өмнө байнгын хорооны хуралдаан дээр ч намынхан нь багагүй сайшаасан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг микрофоноор сүржин гэгч нь асуучхаад, араар нь гарахдаа магтаалын үг шидсэн тухай бичицгээсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатар зоригтой ажил хийх гэж их зүтгэсэн үр дүн гарч байгаа . Одоо харин хот гэж хамгийн их авилгал идэгдсэн газар хүнд үүрэг хариуцлага үүрч ажиллана . Их хэл ам эсэргүүцэлтэй тулна эрч хүч зоригоороо даваад гарах хэрэгтэй. Харин нэг зүйлийг хэлэхэд хамгийн их магтаж дэмжиж байгаа дүр эсгэсэн улс яг цагаа тулахаар хамгийн муухай ааш зан үйлдэл гардаг гэдгийг байнга санаж яваарай. Амжилт хүсье.

Зочин
Зочин

Тэр саарал ордондоо гишүүн гэхээс өөр газарт хулгайч луйварчид бус уу

Зочин
Зочин

УИХ гишүүд Нямбаатараас их айдаг юм бна кккк,гэмтэй болоод бүгд бүлдэгдүүлцэн бололтой

Зочин
Зочин

ер нь улсын тх хурлын гишүүдийн өөдөөс томордог хүний хандыг хага дарж чадахгүй бол их хурал тарах хэрэгэтэй. Яагаад гэвэл бидний нөгөө шүтээд байгаа тх эзэн чингис хаан "Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх ёстой" гэж нэгтээ сургаж захьсан шүү дээ. Наад нямкаа чинь Хан Хэнтийнх биздээ. Наадахыгаа их хааныхаа сургаалыг ягштал биелүүл гэдгийг мэдрүүлээд өг их хурлын эрхэм гишүүдээ.

Зочин
Зочин

Ээ дээ. Нохойд барьдаг модоо дэндүү хөөрөгдөж байж алав даа. Нөгөөдөх нь сахлаа будав гэгчээр МАН -ы "улаан хамгаалагч" - н дүрд хувилаад хүн ардыг хэсэгхэн зуурд бужигнуулаад хаях төлөвтэй байгаа шүү...

Зочин
Зочин

Дамдинням гэж хулгайч ХБ ны хэргээс сугарч үлдсэндээ Нямбаатарт баярлаад долоогоод байна гэж бодогдлоо,далжиганасан ,сагсуу дээр нь шал тэнэг амьтан санагдлаа

ГУТАМШИГ
ГУТАМШИГ

УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛ, УТАА ТОРТОГ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХАХУУЛЬ ХУЛГАЙ ГЭХ МЭТ МУУ МУУХАЙ БҮХНИЙ ЦААД УГ УУРХАЙ ГАРВАЛ НЬ ЗАСАГ ТӨРИЙН УРАГШГҮЙ, ӨӨДГҮЙ, БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ, САНААЧИЛГАГҮЙ, ХУВИА БОДСОН БЭРТЭГЧИН ДАРГА, САЙД, ТӨРӨӨС ӨӨРӨӨС НЬ БОЛСОН БОЛОХООС БИШ ЖИРИЙН ИРГЭД МАССААС БОЛООГҮЙ. ИЙМД УРД ХӨЛИЙН БҮДРЭЛТИЙГ ХОЙТ ХӨЛИЙГ ГУЯДАЖ ТЭНЭГТТЭЖ БУЙ, ЗАСГИЙН БУРУУГ ТҮМЭН ОЛНЫ ЭРХ АШГИЙГ ХОИРООЖ ЭДНЭЭС ХАРИУ ӨШӨӨ АВЧ БУЙ МЭТ ҮЙЛДЛЭЭР ХЭЗЭЭ Ч ЗАСАГАХГЙ НЯМБААТАР АА САГСУУ МУУ ХАР ЛҮД ЧИ ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР БИТГИЙ ЗОВЛОН АЧААЛ, ЗАСАГ ӨӨРӨӨ ЭНЭ БҮХ БУРУУ МУУ МУУХАЙИГЙНХАА ТӨЛӨӨСИЙГ НЬ ӨӨРӨӨ ТӨЛӨХ ЁСТОЙ.

Зочин
Зочин

Одоо болимоор юм. Бодитой үр дүн огт алга.

ЗОЧИН
ЗОЧИН

СЭТГҮҮЛЧДИЙН БОЛОН ОЛОН НИЙТИЙН АСУУЛТАНД: 7 ХЭМЖИЖ 1 ОГТЛОХ ЗАРЧМААР ХАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ Н ҮЛГЭРЭЭР ЯАРУУ АГДУУ БУУ ХАРИУЛААРАЙ. САЙН БОДОЭ НЯГТАЛЖ ЁСТОЙ ХЭДЭН ЖИЖИГ ЯЛТАС МЭТ ЗАДЛАЖ ЭЦСИЙН ДҮГНЭЛТЭЭ ГАРГАЖ АЖИЛЛАХ НЬ ТАНЫ ХИР ЧАНСААТАЙ ОЮУНЫ БЯДТАЙ ХҮН БЭ? СУМКАГААС ЮУГААРАА ИЛҮҮ ДАРГАТАЙ БОЛОВОО ГЭДЭГ ТҮМНИЙ ХАРАА СОНОР БАЙНГА ДАГАЖ ЯВААГ БҮҮ МАРТ.

Зочин
Зочин

ВООВ МАН хан СУМТАЙБАЗАРААР ТУГА ТАХИСАН ОДОО ЭНЭ ЮМТАЙБААТААРАА ХӨӨРГӨЖ БАЙГААД ӨНДРӨӨС БЯЦ УНАГААХААР ШИЙДЖЭЭ ХҮҮ МИНЬ ЧАНГА УНАНА ДАА ХОТЫН ТӨВ РҮҮ ОРОХОД ИРГЭДЭЭС МӨНГӨ АВААД ЭХЭЛБЭЛ ЧИ ӨНГӨРӨӨ СААРАЛ ОРДНЫГ ЧИНЬ ТАНАЙ НАМТАЙ УУРЛАЖ БУХИМДСАН ИРГЭД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИНА АРЧИГДАХЫГ ТЭГТЛЭЭ ИХ ХҮСЭЭД БАЙВАЛ АВААЧ ДЭЭ ТЭГЭЭД

Ард түмэн
Ард түмэн

Энэ нэг муу төлгөн коммунист нян бактерийг хурдхан шиг зайлуул

Зочин
Зочин

Магтаж байгаад хийдэг гарууд шүү Уг нь ч арай л бусдыгаа бодвол ч зоримог л доо санаа нь зөв гарч л бна

Зочин
Зочин

Нямбаатар байранд нь тавих хэрэгтэй.УИХ тай арцалддаг хот дарга байж болохгүй.Монгол улсын нэг нэгж салбарын дарга ийм том байж болохгүй. НИТХ аар хэлэлцэхгүй шууд УИХ д оруулж ирээд дотор ороод ингэж томорч болохгүй дээ.УИХд тайлангаа тавьдаг газрууд Уриад ингэж томордог бол УИХ гэж байх хэрэггүй юм шиг

Зочин
Зочин

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР.

Холбоотой мэдээ

Back to top button