Улс төрийн мэдээ

"E-Mongolia" 1.7 сая хэрэглэгчтэй болж, ₮706.9 тэрбумыг хэмнэжээ

Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болжээ. Энэ хугацаанд 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. 

Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” системийг нээснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-гийн баг хамт олонтой уулзалт хийж байна. 
Тэрбээр E-Mongolia системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. "Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ  хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй" гэв.

Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүлсэн болохыг Монгол Улсын Засгийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button