Нийгэм мэдээ

1954 хүн бүртгүүлсэн төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш  буюу энэ сарын 21-нд орон даяар эхэлнэ. Улаанбаатар хотод ерөнхий шалгалтыг өгөхөөр 1594 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны  цогцолборт болох бөгөөд 22-24 хүртлэх өдрүүдэд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг хангаад байна. 

Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаан зохион байгуулах ёстой бөгөөд, энэ жил  4 дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлийн хайлтын хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийж, шалгалт өгөх хуваариа харах боломжтой аж. 

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button