СПОРТ

Волейболын дээд лигт өнгө нэмж буй Өмнөговийн Булган сумын ах дүү 4 тамирчин

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна. Иймд энэ жилийн дээд лигээс онцлох зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Булган сумаас энэ жилийн дээд лигт ах дүү дөрвөн тамирчин оролцож байна. Тэд бол, “Өмнөговь Шанх транс" багийн тамирчин Золбаярын Баярт, Золбаярын Ган-Эрдэнэ, "Ховд Алтайн барс" багийн тамирчин Төгсийн Доржнамжаа, Төгсийн Пүрэвдорж нар юм.

Эдгээр залуус төрсөн ах дүүс бөгөөд лигийн чансаа өндөр зургаан багийн нэгт ах дүүс хамтдаа багтацгааж, үзүүштэй, сонирхолтой тоглолтыг үзүүлсээр буй. Нэг нутгийн гаралтай ах дүү эдгээр тамирчид Өмнөговь аймгийн Булган суманд төрж өссөн бөгөөд, багаасаа волейболын спортыг сонгон хичээллэжээ. Ташрамд тодотгоход эдгээр залуус нэг айлын дөрвөн хүү биш, хоёр өөр айлын хүүхдүүд юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

СЭТГҮҮЛЧИДДЭЭ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААГААЧЭЭ ЯМАР ИХ АЛДАА МӨН НАЙРУУЛГЫН АЛДАА ГАРГАДАГ ЮМ БОЛОВСРОЛ НИМГЭН ИЙМ СОНИН СЭТГҮҮЛЧИД НЭРТЭЙ ХОВ БАЗДАГ ГАРУУДАА ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧЭЭ УНШААД ШУУД ОГИУЛЖ БӨӨЛЖӨӨД ЭХЭЛЛЭЭ БЫСДА ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button