"Мал бэлчээртээ гарах боломжгүй болж, малчид хүнсээ сумаас зөөлгөж эхэлсэн"

Монгол Улсын хэмжээнд арван аймгийн 22 сум, нэг дүүрэг зудтай гэх тооцоолол гараад байна. Энэ асуудлаар УОК мэдээлэл хийхдээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна. Одоогоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна" гэсэн юм.
Иймд бид анхны цас орсон өдрөөс эхэлж цасан бүрхүүл зузаан тогтсон, өдий хүртэл цас их хэмжээгээр үргэлжлэн орсны улмаас өвөлжилт хүндэрч, зудын түвшинд хүрсэн Хөвсгөл аймгийн малчин Д.Батдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, "Анхны цас их хэмжээгээр орсон. Түүнээс хойш хэд хэдэн өдөр дараалан орж цасан бүрхүүл зузаан тогтсон. Тал газартаа л гэхэд 40-50 см зузаан. Харин уул өөдөө хоёр дахин их. Ийм учраас машин, техник явах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн мал бэлчээртээ гарах боломжгүй, малын хөл халцарч эхэлсэн. Ингээд эхлэхээр малаа тэжээхээс өөр аргагүйд хүрч байна. Цаг хангай болоогүй байдаг, бид одоо ийм нөхцөлд байдаг. Өвлийг өнтэй давна гэдэг бэрх боллоо. Зуд болох нь нэгэнт ойлгомжтой болсон тул малчид малаа олноор нядалж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лүүллллл1]<00
Ъцто001119ъ⁰ъ7
Яам засаг нь 7 хоног тэмцээн хийж найрласан. Ямар ч арга хэмжээ намаржин аваагүй. УИХ гишүүдийн тавиул боолууд юу ч хийж мэдэхгүй, чаддаг ажил нь өөрсдийгөө шагнуулах. Хур�##�д суухаас өөр чадваргүй авгай МАА хариуцсан. Барилдаж чадаж мэднэ.
Аймаг сум нь зам гарц гаргаж өгөхөд яадаг юм бэ энэ жил анх цас ороогүй биз дээ м�##�чид өөрсдөө бэлтгэлээ хангах ёстойштээ
өвөрхангай аймагт амьдаар нь аваад ирээрэй авна шүү