СПОРТ
Лигт тоглохоор ирсэн анхны холбогч легионер Мотоки нутаг буцлаа

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөөд байна. Энэ жил эрэгтэй зургаа, эмэгтэй найман баг өрсөлдөж буй. Тэгвэл лигийн эргэн тойронд багагүй асуудал өрнөж байна. Түүний нэг бол Ховд "Алтайн барс" клубын легионер тамирчин Мотокиг тоглуулахгүй болсон асуудал юм. Тодруулбал, тухайн тоглогчийг эсрэг багийнх нь тамирчид тоглохыг зөвшөөрөөгүй гэдэг агуулгаар түүнийг лигээс хассан.
Энэ тухайд түүнийг урьж тоглуулсан, Ховд "Алтайн барс" клуб дараах тайлбарыг хийсэн юм.
- Анх тэмцээний удирдамжийг удирдлага болгон тус клубээс нэгдүгээр тойрог дуусахаас өмнө тэмцээн зохион байгуулах хороонд албан бичгээр нөөцөд байгаа легионер тамирчнаа үндсэн тамирчны жагсаалтад оруулах хүсэлт гаргаж Япон улсаас легионер тамирчин авчирсан. Өөрөөр хэлбэл мэдүүлэгт легионер тоглогч гэдгээр орон тоо нь байсан. Иймд Алтайн барс мэдүүлэгт байгаагүй хүнийг анхнаасаа тоглуулах гэж зүтгээгүй гэсэн үг.
- Япон тоглогч хоёр ч удаа тоглолтод хэвийн оролцсон. Гэтэл өрсөлдөгч багийн зүгээс техникийн зөвлөгөөний урьдчилсан уулзалтад нөөц тамирчинд легионер байна гэж ярилцаагүй гэдэг асуудлыг хөндөж, түүнийг тоглуулахгүй гэдэг хүсэлтийг холбоонд өгчээ. Үүний дагуу холбоо шийдвэрээ өөрчилж тоглуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан.
- Урьдчилсан уулзалт гэдэгт тус клубээс дасгалжуулагч болон багийн ахлагч суух боломжгүй байсан бөгөөд тус уулзалтын протокол гэж клубуудэд албан ёсоор хүргэгдээгүй. Мөн дараагийн үндсэн техникийн зөвлөгөөн дээр уг асуудлыг огт дурдаагүй зэрэг асуудлууд хөндөгдсөн.
Тэгвэл манай улсын дээд лигт тоглохоор уригдаж ирсэн анхы холбогч легионер өнөөдөр нутаг буцлаа. Түүний буцах болсон шалтгаанд дээрх асуудлууд нөлөөлсөн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хожигдоно гэдгээ мэдэж, өөрсдийнхөө сул доройг хүлээн зөвшөөрсөн үйлдэл. Хүчтэй хүнтэй хамт тоглож туршлага сууж хөгжихөө бододгүй тэнэгүүд юмаа. Удаад нь улсын нэр хүнд уланд унаж байгаашд.
Улаанбаатарын хорт утаанаас явах болсондоо баярласан байлгүйдээ.
Манай хэдэн спортын холборд гэж үнэн новшын хэдэн хулгайч нарын гарт байдаг юм байхдаа
Боксчин Цэндбаатар дээр тодорхой харагдсан.
Hojij bolnoo ylj bolnoo ghdee ur shimgui shudraga bus yaduu setgelgee hol yvahgui ee. Evii minii mongol tamirchid
Монголын спортыхон жижигхэн жалган дотроо үргэлж хэрүүл хийж байх юмаа. Ингэхээр чинь яаж хөгжих юм.
Сумод бас ингэж хүлээж авбал яах уу?
Яацарцан холбоод юм чааваас ядахдаа энэ хэдэн холбоод нь цэвэр баймаар
Дүрмэндээрээ юу гэж заасан юм ? Дүрэм зөрчсөн талых нь буруу
Чаддаг бүхнийг нь тоглуулах хэрэгтэй шүү дээ. Үхсэний дээд лиг байх юм.Хамуурсан толгойтой хэдэн мөнгө л бодсон архичин бацаанууд.
Ene volleyball bas yachihaa ve. Handsureng togluulaagui. Legioner tamirchin togluulahgui. Shuugch nar ni aldaatai shuune. 1 bagt heterhii olon legionertoi.