Танд хэрэгтэй

Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган зэрэг аймгуудад туйлын туяа үзэгджээ

Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гарагуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байна.

Тэгвэл өнөөдөр Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудад туйлын туяа үзэгджээ. Энэ үзэгдэл манай улсад тохиогоод байдаггүй учир иргэдийн сонирхлыг ихээр татаж байна.

Эргэн санабал, одоогоос дөрвөн долоо хоногийн өмнө манай орны Баян-Өлгий, Ховд аймгийн нутгуудаар энэхүү улаан туяа үзэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл бөмбөрцгийн хойд хагасын улсуудад үзэгдэх төлөвтэй байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэлэнгэд харагдсан

Иргэн
Иргэн

Яагаад УБ, Төв, Өвөрхангй зэрэгт үзэгдсэнгүй вэ?

Лдр
Лдр
Reply to  Иргэн

1 ртУБ урагш бдг.2 рт УБ агаарын бохирдол хөө тортогт юун туйлын туяа?удахгүй нар харагдахгүй болно.

Зочин
Зочин
Reply to  Лдр

Муу ёрын зүйл хэлэхийн

Зочин
Зочин

Булган аймаг Сайхан суманд харагдсан

Зочин
Зочин

Төв аймгийн Завсарт харагдсан

Зочин
Зочин

Төв аймгийн Завсарт харагдсан

Зочин
Зочин

Hutag ondort haragdsan

Zochin
Zochin

Tov aimgiin Burend haragdsan

Зочин
Зочин

Вакцинд хордсон хүмүүст тэгэж харагдаж бгаа юм шүү дээ

Зочин
Зочин

Дорнод Баянуулд харагдсан

Zochin
Zochin

Tuiliin tuya vzegdeher ymar uchirtai ym bolo ene talaar todorhoi tailbarlanuu

wtf
wtf
Reply to  Zochin

Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны с�##�хитай харилцан үйлчилснээр үүсдэг. gej baina shdee nudee neegeech

Зочин
Зочин

p

zochin
zochin

Ulaanbaatart utaataa uchiraas uzegdeegu,tv-iin tsamkhagiin oroo deer garaad uz,tegvel kharagdana??????

Leegii
Leegii

Tuiliin tuya. Yostoi gaihaltai. Caihan haragdaj baina

taivan
taivan

2023.12.03 өглөө Эрдэнэ орчимд өмнө зүгт солонгон туяа татаж, зүүн хойноос баруун хойд зүг хүртэл энэ үзэгдэл үзэгдлээ

Холбоотой мэдээ

Back to top button