ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж, амралтын өдөр үзлэг хийнэ

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ "Томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх эмнэлгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр 2000 орчим ор дэлгэх боломжтой.
Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс ирэх долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж байна гэлээ.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-өөс Өрхийн Эрүүл Мэндийн Төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж эхлэж байна.
Есөн дүүргийн хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх эмнэлгүүдийн утас

Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.