Ирэх оноос бүх эмэгтэйчүүдэд папиллома вирусын эсрэг вакцин үнэ төлбөргүй хийнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх насны эмэгтэйчүүдэд Human Papillomavirus-ийн эсрэг вакцин хийж эхэлнэ. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монголын эмэгтэй инженер, технологич, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо”-ны 8 дугаар чуулганы үеэр хэлсэн юм.
Тодруулбал “Манай холбоонд олон салбарын эрдэмтэд байдаг. Анагаах ухааны чиглэлээр ажилладаг дархлаа судлаач эрдэмтдийнхээ гаргасан санал санаачилгууд УИХ дээр ороод дэмжигдээд явж байгаа. Умайн хорт хавдрын эсрэг вакциныг дархлаажуулалтын хуулин дээр монгол эмэгтэйчүүдэд хийлгэх ёстой гэсэн өөрчлөлтийг хийж чадсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үнэ төлбөргүй хийж эхэлнэ” гэлээ.
Монгол Улсад 2022 онд 6000 гаруй хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний 5.2 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн хавдар нь 100,000 эмэгтэйд 19.1 тохиолдол, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байгаа нь бүс дотроо өндөр үзүүлэлтэд орж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө бэлгийн дур хүсэл дардаг багасгадаг вакцин хийлгээрэй, за юу !
Soliorood baigaarai. Yadaj emch memch khyn ingej yarival yu um gekhees khaa khamaagyi tes khundlun khyn. Tegeed Undram gekheer manius deer mungu khiikh n' l gj kharagdaj bna shyy. Chadakhgyi shyy
Энэ эмэгтэй боловсролтой төрд хэрэгтэй хүн дээ. Алддаггүй хэн байхав. Зарим т�##�аар энэ хүнийг хэтрүүлэн доромжлоод байгааг ойлгодоггүй. Ажилд нь амжилт хүсье.
Гэртээ, нөхрийнхөө дэргэд Заяабаатартай сексдсэн нь бол "хэтрүүлсэн" хэрэг биш, тиймүү ?!
Unegui vaktsin hiine gdeg bol mash saihan medee bna!
МОНГОЛ ДАРГА НАР ЭХЛЭЭД ИРГЭДЭЭ ЭЛДЭВ ӨВЧТЭЙ БОЛГОХ ЮМ. ДАРАА ЭЛДЭВ ЭЛДЭВ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНЭГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ, ЭЛДЭВ ЭМ ОРУУЛЖ БИЗНЕС ХИЙХ ЗЭРГЭЭР МӨНГӨ ИДЭХ ЮМ.