СПОРТ

Холимог тулааны Азийн аваргаас хоёр хүрэл медаль хүртлээ

Бахрейн улсад зохион байгуулсан 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг анх удаа оролцож хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, ахлах насны ангиллын эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Баттөмөрийн Оргил, эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн Сарнай нар өрсөлдөж медалын тавцанд зогсов. Мөн энэ насны 61.2 кг-д Ууганбаатарын Бартанбаатар, дунд насны 62 кг-д Мандахын Өнөмөнх нар тулалдаж шагналт байранд шалгарсан байна. Тус тэмцээнд Ази тивийн нийт 18 орны шилдэг тулаанчид өрсөлдсөн юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button