Нийгмийн

"Эмнэлгийн үйлчилгээ авч буй нэг үйлчлүүлэгчид дунджаар дөрвөн минут оногдож байна"

Эрүүл мэндийн даатгалын цахим системд Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмчийн үзлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд өдөрт нэг эмчид 55-72 үзлэг, нэг үйлчлүүлэгчид 2.3-6.6 минут оногдож байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Үзлэгийн тоо их байгаа нь эмч нарын үйлчлүүлэгчдээ зарцуулах цагийг бууруулан, тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, иргэн даатгуулагчийн сэтгэл ханамжийг бууруулах, цаашлаад давтан үзлэг хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, эмчийн ачааллыг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагчийг эмнэлэгт дахин ирүүлж бухимдуулах нөхцөлийг бий болгохуйц нөхцөлд хүрчээ.

Тодруулбал, дээрх хугацаа нь эмч оношилгоо хийхийн тулд өвчтөнөөс даатгуулагчийн зовиур болон тухайн өвчний явцын мэдээллийг бүрэн асуух, өвчинд нөлөөлөх шалтгаан нөхцөл, амьдралын хэв маягийг тодруулах, бүтэн биеийн үзлэгийг чанартай, бүрэн гүйцэд хариуцлагатай хийх, эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөх, өвчин болон өвчтөний биеийн байдлын талаар зөвлөгөө өгөх, эмчилгээ бичих зэрэг үйл явцад хангалттай хугацаа биш гэдгийг тодорхойлсон байна.

Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг. Үүнээс эмч зөвлөгөө өгөхөд 5.7 минут, үйлчлүүлэгч асуудлаа эмчид хэлэхэд 5.5 минут, бусад бичиг баримт бүртгэл үлдсэн хугацааг эзэлдэг аж.

ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолд амбулаторийн эмчийн үзлэг 10 минутаас доошгүй байхаар тусгасан нь нэг эмчид ногдох өдрийн ачааллыг 40 үзлэгээс ихгүй байх боломжтой юм. Мөн анхан болон давтан үзлэгийн хугацааг тодорхой тусгаж оруулжээ. Давтан үзлэг нь үйлчлүүлэгчийн хийлгэсэн аливаа оношилгоо, шинжилгээ, зовиур шаналгааг харьцуулан дүгнэлт хийж түүнд нь тохирсон эмчилгээ, зөвлөмжийг өгөх зайлшгүй тодорхой хугацааг үйлчлүүлэгчид зарцуулах шаардлагатай учир давтан үзлэг бүрт цаг товлох нь зүйтэй гэж үзсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлдэг нэхэмжлэлд үзлэгийн товч тэмдэглэл хийх хэсэг байдаг бөгөөд энэ нь тухайн нэхэмжлэлийг илгээх үндэслэл буюу үзлэгээр илэрсэн өөрчлөлт, үзүүлсэн тусламжийг тоймлон 3-5 өгүүлбэрт багтаан бичих хэсэг байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн тэмдэглэл хэсгийг хөтөлдөггүйн улмаас үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн түүх цахим хэлбэрээр хадгалагддаггүй, өвчний хяналт хийх мэдээлэл үлддэггүй байна. Ингэснээр тухайн даатгуулагчид ямар үзлэг зөвлөгөө өгсөн талаар мэдээлэл өгөх, өвчний болон үзлэгийн түүхийн цахим архив бүрдэх, даатгуулагч өмнөх үзлэгийн түүхээ харах зэрэг олон талын ач холбогдолтой гэв. Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь чанартай тусламж үйлчилгээг худалдаж авах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн байгууллагуудыг амбулаторийн кабинетуудын тоо, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх оновчтой зохион байгуулалт хийх, хүчин чадалдаа суурилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах чиглэлийг өгч хамтран ажиллаж байгаа юм байна

Б.НАРМАНДАХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмчийн тоог нэмэгдүүлээч. Нэг эмчид ингэж их ачаа ла л , бага цаг өгөхөөр яаруу сайн үзэж оношлохгүй байна. Мөн хүмүүс гэртээ өвдөж байгаа хэвийн биш өөрчлөлтүүд асуух асуултаа цаасан дээр бичиж ирж харж асуухгүй бол эмч зүгээр яараад хийсгээд өнгөрч байлээ. Өдрийн эмчилгээ хийлгэсэн хэр нь эдгэрэхгүй дутуу байна. Мөн оношоо яг мэдээгүй бол тэр мэдэж буй тодорхой тохиолдолд өвчтөндөө хэлж байх хэрэгтэй байна. Баахан эм тариа хийлгэчихээд гүйцэд эдгэрэхгүй болохоор гайхаж байна.

Зочин
Зочин

Эсвэл Даатгалаараа хувийн эмнэлэгт бас үзүүлдэг болчихвол заавал эмчийн тоо нэмэхгүй ачаа ла л буурч, Хамгийн гол нъ даатгуулагчид амар мөн эмчийн сонголттой болно. Энэ их чухал шүү. Тэгвэл улсын эмнэлгийнхний ааш зан ч жоохон засарч үйлчилгээ харилцаа дээрдэнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хувийн эмнэлгүүдэд ЭМД-аас санхүүжилт олгодог гэсэн. Тэр талаар сайн судлаач. Амбулатори , өрхийн эмнэлгүүд өдрийн 12 цаг хүртэл бужигнаад л үдээс хойш гайгүй болчихдог шүү дээ. Тиймээс хувийн эмнэлгийн эмч нарыг оргил ачааллын үед ажиллуулдаг болгох хэрэгтэй. ЭМЯ төсвийн мөнгийг ; ЭМДЕГ- татварын мөнгийг үр ашиггүй баруун солгойгүй цацдаг , идэж уудгаа боль !

зочин
зочин

хувийн эмнэлгүүд даатгалаас мөнгө авна бас хувь хүнээс авна үүнийг зохицуулмаар санагддаг

Холбоотой мэдээ

Back to top button