Нийгмийн

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг олшруулахын тулд хуулийн заалтад саналыг нь тусгажээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын талаар орох заалтад тэдний саналыг тусгалаа.

Арга хэмжээнд 22 спорт холбоодын 46 тамирчин, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл оролцож, 13 холбогдох саналаа хүргүүлэв. Дараа нь Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн дүрэм болон бүрэлдэхүүнийг баталсан юм. Зөвлөлд:

Нарийн бичгийн дарга: Ө.МөнхтөрЗөвлөлийн ахлах: Ц.ХатанбаатарГишүүнд: Б.Ганболд, Д.Ганбат, н.Даваасүрэн, Б.Хашцэцэг, н.Эрхэмбаяр, Т.Долгорсүрэн, Б.Мөнх-Оргил, Б.Мөнх-Од, Г.Самбууданзан нар сонгогдлоо.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 тамирчин байдаг бөгөөд үүнээс тэмцээн уралдаанд тогтмол орж буй нь 60 орчим юм. Энэ тоог өсгөх хэрэгтэй. Үүний тулд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг цэгцлэхэд хуулинд оруулах заалт чухал болохыг оролцогчид хэлж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс энэ жил хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хүрээнд Монголын хүүхдийн спортын наадам, “Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадам, Тусгай олимпын “Берлин-2023” зуны дэлхийн наадам, “Бишкек-2023” дифлипын наадам (чөлөөт бөх), пара таеквондо, пара жюү жицү бөхийн ДАШТ-д 291 тамирчин, 47 дасгалжуулагчаа хамруулж, 207 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button