Дорноговийн Засаг дарга О.Батжаргал: Шуурганд уруудсан 10 мянган адуу, 6000 үхрийг тогтоож байгаа

Дорноговь аймгийн Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр шуурхай хуралдсан байна. Учир нь Дорноговь аймгийн Айраг суманд 10 мянга гаруй адуу, 6000 гаруй үхэр тус шуурганд уруудсан байна. Тиймд Шуурхай штабаас өчигдөр шөнийн туршид хийсэн ажилдаа дүгнэлт гаргаж хойд хэсгийн долоон сумдын Засаг дарга нарыг цуглуулан хуралджээ.
Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас тодруулахад “Аймгийн хэмжээнд эрэн хайх, аврах ажиллагаа маш өргөн далайцтай хийлээ. Шуурганы байдал үндсэндээ намжиж байна. Бид төөрч, машинтайгаа суусан хүмүүсийг аврах ажлуудыг шуурхай хийсэн. Цас зузаан байгаа учраас бага зэргийн хүндрэл гарлаа.
Шуурганы улмаас Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Айраг, Даланжаргалан гэсэн хойд сумдын мал их хэмжээгээр уруудлаа. Айраг сумаас Дорноговь чиглэлд 31, 33, 35 дугаар зөрлөг Сайншандын хойд тал орчмоор нийт 10 мянга гаруй адуу, зургаан мянга гаруй үхэр уруудаж орж ирсэн байна. Энэ асуудалд Аймгийн онцгой байдлын газраас шуурхай бүлэг томилон явуулсан. Уруудаж байгаа малыг тогтооход иргэд, малчидтай хамтарч ажиллаж байна. 33 дугаар зөрлөг орчимд Айраг, Иххэтийн малчид нийлээд 10 гаруй тээврийн хэрэгсэлтэй малчид малын эрэлд гарч, уруудсан малыг тогтоох ажилд явж байна. Тиймээс тэдэнд дулаан хувцас, хоол хүнс, шатахуун болон түлшээр хангах ажилд баг томилсон. Мөн Сайншанд сумын онцгой комиссынхон аймгийнхаа нутаг дэвсгэрт орж ирсэн мал хуйг тогтоон эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар болсон.
Иххэт сумаас өглөөний хурлын үеэр отрын буюу эрлийн хоёр баг шуурхай гаргаж өгөхийг хүссэн. Үүнийг тэр даруй шийдвэрлэлээ. Дэлгэрэх, Алтанширээ, Айраг, Өргөн зэрэг сумдад тус бүр нэг штаб байгуулж байна. Энэ штабууд нь уруудаж, нэг дор бөөгнөрсөн малыг тогтоон барих, эрэл хайгуулын ажлыг хийж, эздэд нь найдвартай хүлээлгэн өгөх ажлыг хийнэ. Штабын баг бүрэлдэхүүнийг сайн дурын иргэд, малчид, аймгийн захиргаанаас мэргэжилтэн томилох байдлаар бүрдүүлж байгаа. Мөн сумдад байгаа машин техник хэрэгслүүдийг ажиллагаанд дайчилж, цасанд дарагдсан мал хуйг гаргах, аврах ажлыг хийхээр болсон.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүч нэмэгдүүлж туслахгүй бол хэдэн цэрэг залуус ядарч даарч байгаа байхдаа онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм байна даа
АМИА хорлоно гэж мэдэгдсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2... болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа; гэсэн үнэслэлээр цагдан хорих болно шүү. Өнөрөө өөрөөсөө болоод цагдан хоригдох зүйлээ хийх юм. Дуудахаар ирэхгүй, одоо Амиа хорлоно гэнэ. Өмгөөлөгч нар нь попролгүй зөв зөвлөөчээ!!!!!!!
Энэ зураг мурагаа авахуулж байгаа нь сонгуульд өрсөлдөх гээд бгаа юмуу. Одоо үзэг бариад халуун конторт жүжгийн царай гаргаад суух биш хүрз бариад халуун цэг дээр явж байх ёстой шүүдээ.
МУУ ЭРД ХАЛДАГА ДАРАА ГЭЖ ҮГ БИЙ. АДУУЛЖ МАЛЛАЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ ТЭР ОЛОН АДУУГААР ЯАНА. ЭМЭЭЛТИЙН ХЯТАДУУДЫГ Л ТЭЖЭЭЖ БАЙГАА ӨӨР АДУУНЫ АШИГ БАЙХГҮЙ. МАЛАА АЛДСАН ЭЗДЭЭС НЬ ХОЛБОГДОХ ЗАРДАЛ ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ ЕР НЬ АДУУ ЯМААНЫ ХӨЛ ТАТВАРЫГ МАШ ИХЭЭР НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
Зураг оруулах ёстой юм бол шуурганд уруудсан адууны зураг оруулаач. Энэ их туг далбаа болсон амьтныг сурталчлаад байгаамуу
Урагшаа гарчих бий дээ
Монголд малчин хүн хамгийн азтай, жаргалтай,Малчин болёо