УРЛАГ

Өнөөдөр “Moon dance”, “Star dance” хамтлагууд дэлхийн аваргад эх орноо төлөөлнө

Нэг жилийн өмнө ХБНГУ-ын Брауншвэйг хотод латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өндөрлөсөн билээ. Эргэн санабал, тус тэмцээнний Латин бүжгийн төрөлд манай улсаас эх орноо төлөөлөн "Moon Dance" болон "Star Dance" хамтлагууд оролцож хоёр болон дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Тодруулбал, "Moon dance" гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 33.75 оноо авч энэ төрөлд дэлхийн аваргын 12 удаагийн аварга Германы багийн ард буюу дэд байрт жагсаж мөнгөн медалийн эзэд болсон.

Харин улсаа төлөөлөн анх удаа латин хамтлаг бүжгийн ДАШТ-д 2010 онд оролцож байсан "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэд гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 32.85 оноо авсан юм.

Тэгвэл 2023 оны латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ арванхоёрдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Хонгконгд эхэлнэ. Энэ удаагийн дэлхийн аваргад дээрх хоёр хамтлаг дахин эх орноо төлөөлөн оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button