Нийгмийн

Шинэ тренд: Бядгүй масс

Төрийн өндөр албан тушаал хашиж буй албатууд ард иргэдээ "ард иргэд" бус "Улны айл", "Бядгүй масс" гэхчилэн нэрлэх болжээ.

Д.Сарангэрэл гишүүн ХНХ-ын сайд байхдаа айл өрхүүдийг "Улны айл" хэмээн тодотгон ярьж байв. Тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаас нь 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр огцруулсан байдаг.

Харин өчигдөр /2023.12.17/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байгаа Х.Нямбаатар "Twitter" хуудсаараа дамжуулан гаргасан шийдвэртэй нь санал нэгдээгүй сэтгүүлчтэй маргав. Ингэхдээ "Сэтгүүлч шүү ухаантай юм бол олон нийтийн сүлжээнд жаахан ес зүйтэй үг хэллэг хэрэглэж баймаар. Нөгөөтэйгүүр 0 зогсолтоос гарах гарц ярих бядгүй масстай нийлээд хашгичихаас өөр шидгүй байх даа чи" гэжээ.

Хотын даргын эл үг Д.Сарангэрэл гишүүний хэлсэн үгтэй агаар нэг "доромж" утгатай. Тиймд иргэд цахим хуудсаараа дамжуулан уг үгт эгдүүцэж байгаагаа илэрхийлээд байна.

Төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэлд анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл дахин санууллаа.

Д.НАРМАНДАХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сонгуулиар хэн нь бядтайгаа үзэх байхдаа

Зочин
Зочин

Г Ө Л Г Ө Н КОММУНИСТ

Зочин
Зочин

ард иргэдийг Сарангэрэлээс илүү муугаар доромжилсон байна шүү, энэ үеэл чинь, Оюун-Эрдэнэ сайд аа.

0400
0400

Тархины бядгүй төлгөн коммунист минь тун удахгүй гуцөж дууснаа

Зочин
Зочин

энэ хүүхдүүд хэн байснаа дорхноо мартах юм даа бас удахгүй хэн болохоо мэдрэхгүй л байгаад байгаа юм даа. байранд нь тавьцгаая бядгүйчүүдээ

Зочин
Зочин

Ойлгожтой ш дээ наад хүнийг чинь зүгээр ч нэг ХУРГАН КОММУНИСТ гэж нэрлээгүй шүү.

Зочин
Зочин

O Г Ц О Р

Зочин
Зочин

Doromjilj hanahgui yum aa

Зочин
Зочин

M.Enhboldiig avchraad ene zarsan gazruudaa butsaaaj zam talbai bolgoh heregtei

Зочин
Зочин

Ийм ёс зүйгүй хог бядгүй иргэдийн хүчээрэ их хурлын гишүүн болсон хууль зүйн сайд болсон. Бүр давраад бядгүй иргэдээ хаяаад хотын дарга болсон. Ийм тэнэг этгээдүүд дарга болоод байхаар улныхан болон бядгүйчүүд улам нэмэгдээд байна. Ийм учраас Нямбаатао нэн яаралтай огцор. Огцрохгүй бол хүчээр огцруул.

зочин
зочин

уучлалт гуйгаад зайлаа

Зочин
Зочин

Ярих бядгүй, масстай нийлж гэсэн үг биз ээ масс бядгүй биш сэтгүүлч бядгүй гэсэн үг байхаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн.Сэтгүүлчийг л БЯДГҮЙ гэж хэлсэн байна шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ чинь харин пялдаг гөлөг үү айн

Зочин
Зочин
Reply to  Зочин

өмөөрмөөр аядаж байгаа юм уу, ойлгож уншаач. чамайг ч бядгүй гээд байгаа юм биш үү

Зочин
Зочин

Даргаа та хэнийг хэлээд бга юм бэ?

Зочин
Зочин

гадуур одоо ямар байгаа билээ, ийм үед тархиндаа ийм юм бодоод, тэрийгээ бичээд хэрүүл хийгээд сууж байна гэхээр, энэ хүнээс юу ч хүлээлтгүй юм байна дөө,

Зочин
Зочин

Хэрүүлч пиддаг ховх татаж байранд нь аваач, сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж үг бий шүү, бядгүй бензингүй, мөнгөгүй, ажилгүй иргэдээ ингэж тавлаж болохгүй шүү. Хойно урд бөхөлзөөд хонго арчих гээд дайраад байдаг хугацаа чинь 6 сар л үлдлээ.

Зочин
Зочин

саяхан энэ пацан бядгүй нэгэн явсан юмсан. хурдан бяд суугаад өмнөхөө мартаж мөөрөөд эхэлжээ.

Зочин
Зочин

Doromjlood bgaarai novsh chin hen bolchood hutsaad bgaan be.

Зочин
Зочин

Бэрхийн бу.ач том болжээ

Зочин
Зочин

Сошиалд хэрүүл хийгээд сууж байх, юун завтай юм бн

Зочин
Зочин

Хурган коммунист Нямбаатараа амьдрал мэдэхгүй новшоо Монгол болон дэлхийгээс зайлаачээ новшоо

Зочин
Зочин

Бядгүй масс гэдэг чинь ард түмнийг бядгүй тэнхээгүй, ядуу хоосон улны гэж хэнд ч ойлгогдохоор хэлжээ. Ард түмэн улан доороосоо өндийн босож бяртай тэнхээтэй хангалуун болох өдөр ирнээ ирнэ! Харж байгаарай!

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү

Сайд ард иргэдийг биш мэдлэг далайцгүй сэтгүүлч нэртэнгүүдийг л хэлсэн байна шүү дээ.

Доржоо
Доржоо

Тамын тогооны үлгэр шиг монголчууд эхлээд хүнийг ажлыг нь хийлгэ дараа нь улс төрөө хий

Холбоотой мэдээ

Back to top button