Ц.Батзул: Миний ахын эзэмшдэг компани 13.2 тэрбумын ажил гүйцэтгэхэд би оролцохгүйгээ мэдэгдсэн

Нүүрсний сонсголын сүүлийн өдрийн гэрчүүд ярьж байна. Гэрчүүд Төмөр зам тойрсон сэдвийг сөхөж буй.
Б.Энхбаяр сайд: Их урт түүхтэй төмөр зам. Төмөр замуудын хоорондын ялгааг ярьж өгнө үү, иргэд үзэж байгаа учраас энэ мэдээллийг өгөх хэрэгтэй байх. Төмөр замын Загалмайлсан эцэг Х.Баттулга ерөнхийлөгч ирээгүй байгаа учраас "Зуун чухал сэдэв" нэвтрүүлэгт орж байхдаа ярьсан зүйлийг нь дэлгэцээр өгч үзэцгээе.
2013 онд буюу 10 жилийн өмнөх телевизийг бичлэгийг нөхөн үзлээ. Энэ ярианаас хойш 10 жил өнгөрсөн байна. МУҮАБ-тай холбоотой зөвлөмжүүд маш нууц бөгөөд хуулбарлан гаргадаггүй. Протокол үйлдүүлдэггүй хуультай. Тиймээс зөвхөн нууцын ажилтангаар дамжуулан танилцаж болох ч уншсан зүйлээ бусдад ярих нь төрийн нууц учраас боломжгүй байгааг тодотгон хэлье.
Энэ бол геополитикийн төмөр зам. Бид ганцхан улсад нүүрсээ нийлүүлээд байж болохгүй. БНХАУ-тай гурав, ОХУ-аар дамжуулан гурван боомтоор дамжуулан худалдаалах гео ач холбогдолтой төмөр зам байсан. Харин эдийн засгийн хувьд ач холбогдолтой юу? Одоо нүүрс ачаа тээвэр явж байна уу?
Шинжээч: Өчигдрийн байдлаар, Монголын Төмөр зам ТӨХК-иас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 оны гүйцэтгэлээр 1,5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Уг төмөр зам хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж блансаа барина. 1.5 сая тонн ачаа тээвэрлээд хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна.
Б.Энхбаяр сайд: Хүчин чадлынхаа 10 хувийг ашигладаг төмөр замыг хэдэн төгрөгөөр барив, шинжээч ээ.
Шинжээч: Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл байна.
Б.Энхбаяр сайд: Үүнийг монгол цэргүүд, Зэвсэгт хүчин оролцсон. Тиймээс ЗХЖШ оролцсон учраас улсын нууцад орсон. Гэтэл ЗХЖШ 11.8 хувийг цэргүүдээр хийлгэж, 88.2 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэр ЗХЖШ-аар хаацайлж улсын нууцад багтаан бүх асуудлаа хийсэн асуудал тогтоогдож байгаа юм. Бусдаар гүйцэтгүүлсэн компанийн зургаан хамааралтай компанийг танилцуулсан. ТХААГ-ийн дарга Ц.Батзул дарга ирсэн байна. Тухайн үед Сангийн яамны газрын дарга байсан байна. Таны ахын хамаарал бүхий компани болох "Говькопитал менежмент" ХХК 13.2 тэрбумын ажил гүйцэтгэсэн гэх шинжээчийн дүгнэлт байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
ТХААГ-ын дарга Ц.Батзул: Би дэд ажлын хэсэгт ХЭГ-ийн захирамжаар орж ажилласан. Энэ ажлын хүрээнд нийт 2382.6 метр урттай 27 ширхэг гүүр барих ажил байсан. үүний сонгон шалгаруулалтыг УБТЗ хийсэн. Үүнд хамгийн уртдаа 226 м гүүр, хамгийн богинодоо 13.9 м гүүр барихаар ТЭЗҮ-д туссан байдаг. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийн 6.5-д заасны дагуу ажлын хэсгийн даргад манай ахын Манай ах энэ компанийн 17.6 хувийг эзэмшдэг. Нийт зургаан хүмүүс хамтардаг. Үндсэн үйл ажиллагаа нь "Оюутолгой"-н гүний шабтын ажлыг гүйцэтгэдэг. УБТЗ-аас бүх компани санал хүргүүлж үнийн саналаа авсан. Тухайн үеийн хуралдаанаар ЗХЖШ-ын дарга Ганзориг генералд "Манай ахын компани орж ирсэн учраас би үүнд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдэж байсан тул хурлын протоколд тэмдэглэгдсэн байх учиртай. Шинжээчид хурлын протоколтой танилцсан бол миний хэлсэн үг бий.
Б.Энхбаяр сайд: Шинжээч хурлын протоколыг хайж байгаарай.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүрсний хулгайч нар баримт нотолгоо нь байхад би хамаагүй гээд л ичих ч үгүй тайлбар өгөхийн.Энэ хүмүүсийн хөрөнгий нь хурааж дансан дахь мөнгийг нь хураагаад шууд хорих хэрэгтэйш дээ.
Хятадад бол шууд цааз
Одоо цагдаа нар энэ нүүрсний хулгайч нараа ачаад шоронд суулгаачээ шууд ордоноос ачаад байх естой новшууд байна шдээ. Тэр Амгалан гэж заваан авгай бүр даам гарсан инээж маяглаад ард түмнийг доромжлоод байсан шүү.
Гоё жүжиг тавиж байгаа биз.....
Ц.Батзул амиа хоохойлж би үхэхээр чи үх гэж дээ ха ха Ахыгаа жийж бна уу.Аль нэг нь буруутъя гэсэн заль уу
Энэ ч дүр үзүүлсэн явдал болж