Нийгмийн

Б.Чойжилсүрэн, Л.Халтар нар ОХУ руу шатахуун, эрчим хүчний асуудлаар яаралтай явжээ

Тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар яаралтай томилолтоор өнөөдөр өглөө ОХУ-руу явжээ. Уг мэдээллийг Нүүрсний сонсголын Түр хороон дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэр мэдээллээ.

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр хийсэн Засгийн газрын хуралдааны мэдэгдлийн үеэр "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий. ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. 

Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх асуудал яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй. Хэрэв цахилгаан хязгаарлахаар болвол хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргаж байгаа. Ингэхдээ нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Улмаар тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрэхгү" гээд байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн

Зөв л ажиллаж бна зарим сэтгүүлч нөхөцөл бдлыг ойлгохгүй бөндгөрийнхөө хэмжээг мэдүүлж шал дэмий сенсаац дэгдээх нь аюултай. Харин ч өгөх ёстой цахилгаанаа бүрэн өгчээ ганцхан хүйтэрч илүү их цахилгаан шаардлагатай болоод бна орос ч м бас их хүйтэрч бгаа ч манай хүсэлтийг маш шуурхай хангаж бгааг сайдын үгнээс мэдлээ бид .

Зочин
Зочин

Ха ха энэ топ новшнууд ажил амжуулах болов уу. Нөгөө нөхдүүд нь тоож хүлээж авах уу

Зочин
Зочин

Чойжоо олон барилга барьж цахилгааны ачааллыг нэмж байгаа болохоос тогны эх үүсвэр нэмэх талаар юу ч хийхгүй өөрийн обьектууддаа цахилгаан авах ажлыг л амжуулж байна. Ийм ашиг сонирхолын зөрчилтэй сайдыг огцруулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button