СПОРТ
Морьт харваачид дэлхийн аваргад хүч сорьж, IV байрт орлоо

Дэлхийн морьт харвааны холбооноос /WHAF/ САУДЫН АРАБЫН хаант улсад зохион байгуулсан “Al-Ula Horseback Archery World CUP” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны хооронд болж өнгөрлөө.
Тэмцээн kassai, serial shot, oabaq гэсэн 3 төрлөөр зохион байгуулж, WHAF World Cup 2023 Qualifier тэмцээнээс эрхээ авсан 11 улсын 44 морьт харвааны тамирчид өрсөлдсөн байна. Манай улсын тамирчин О.Түмэнбаяр Kassai төрлөөр 2-р байр эзэлж мөнгөн медалийн эзэн болсон бол багийн дүнгээр Монгол улс 4 дүгээр байрт оржээ.

Тэмцээнийг багийн дүнгээр Саудын Арабын Хаант улс, Бүгд Найрамдах Казахстан улс, Исламын Бүгд Найрамдах Иран улсын баг тэргүүлжээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе
Түмэнбаяр мөнгө, хүрэл 2 медаль авсан шүү