Нийгмийн

Ирэх оноос бага ангийн сурагчид ном цүнхэлж явах шаардлагагүй болно

Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов.

Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүүхдийн цүнх маш хүнд би хүртэл даахгүй бна энэ үнэхээр гоё юм бна

Зочин
Зочин

A4 хэмжээтэй, зузаан цаастай хүнд номнуудыг том цүнхээд хийж үрэхэд хүүхэд хөдөлж, гүйж чадахгүй, бөөн хар ачаа.

Зочин
Зочин

Цүнх нь ч арай хүнд байдаг шүү

Жамьян дорж Батцэцэг
Жамьян дорж Батцэцэг

Зөв дэмжиж бн

Зочин
Зочин

Хүүхдүүдийг цахим хэрэглээнд улам л донтуулахаар шийдэж дээ

Тэнэг болох гэж байгаа сурагч
Тэнэг болох гэж байгаа сурагч

Улам тэнэг болгохнээ.. Ном уншдаггүй ард түмэн боловсролын доройтоод орох жамтай. Юун дижитал сурах бичиг. Унших биш видео, тоглоом үзээд, эсвэл тоглоод л өөр юманд саатарна биз.. Боловсролыг доройтолд оруулах бодлого явагдаад удаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button