Нийгэм мэдээСПОРТ

О.Хангай заалны барилдаанд хамгийн олон түрүүлсэн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулсан Ховд аймгийн Буянт сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өнгөрлөө.

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэсэн.

О.Хангай аварга тус барилдаанд түрүүлснээр бөхийн өргөө, заалны барилдааны 28 дахь түрүүгээ хүртлээ. Ингэснээр 2000 оноос хойш заал танхимын барилдаанд хамгийн олон түрүү хүртсэн улсын цолтой бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлж, 27 удаа түрээлээд байсан Ч.Санжаадамба аваргын амжилтыг эвдлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button