Дэлхийн банкны төслийг "будилаантуулсан" асуудлаар С.Энхболдыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг "Цахим эрүүл мэнд" төсөлд холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тэрбээр өдгөө Эрүүл мэндийн Дэд сайдын албыг хашиж буй. Харин АТГ-аас шалгаж эхэлсний дараа хилээр гарсан гэдэг ч мэдээлэл буй юм.
"Цахим эрүүл мэнд" төсөл нь Дэлхийн банкны санхүүжилттэй. Харин гүйцэтгэгчээр С.Энхболдын хамаарал бүхий гэгдэх "Аксис систем" нэртэй компани шалгарсан байдаг. Улмаар 10 сая ам.долларын санхүүжилт авсан ч дорвитой ажил хийгдээгүй.
Иймд Дэлхийн банкнаас төслийг зогсоож, шаардлагатай мөнгөн дүнг Засгийн газраас нэхэмжилсэн удаатай.
"Цахим эрүүл мэнд" төслийн тендерийг 2018 онд зарлажээ.
Харин тендерт БНСУ-ын "Taihan Cable", Япон улсын "Arima Japan" компаниуд тус тус шалгарсан бөгөөд гүйцэтгэгчээр дээр дурдсан "Аксис систем" ажиллахаар болсон. Харин тус компанийн захирал Ж.Мөнгөнсүх нь эл төслийн удирдагч Ө.Эсболдтой найз гэгддэг. Харин Ө.Эсболд нь Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын үеэл дүү юм.
Тендер шалгаруулалт болсон он жилүүд С.Энхболын сайдаар ажиллаж байсан үед таардаг.
Ийнхүү Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард хуралдан тогтоол гаргахдаа,
- "Taihan Cable" компанид урьдчилгаа болгож төлсөн 557 сая ам.долларыг гүйцэтгэлийн баталгаа гаргуулах замаар улсын төсөвт төвлөрүүлэх
- Мөн тус компаниас үлдэгдэл төлбөрийн санхүүжилт болох 1.1 сая ам.долларыг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт даалгажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхболд гэдэг нөхөр ковидын үер гарч ирсэн оролцсон асууд�##� болгон бөөн будлиан ер нь юуны ч эмч юм бэ сонсоогүй юм байна 2 эмнэлгийн дарга болчихсон байсан энэ нөхрөөр эмчийг нь л хийлгэлээ дандаа мөнгөтэй хөлбогдож байна МАН ын бууны нохойг
Тийм шүү
МАН-хан бүгд Хулгайч нэг шударга хүн байхгүй юм бн.
Сонирхолтой нь энэ асар их мөнгө идсэн төслийн захир�##� нь бас С.Энхболд гээд адил нэртэй гар байсан даа.
Та нар бүгд тролль уу,
Энэ асуудлыг босгож өрсөлдөгчөө л намнаж байна
Сонгуульд оролцуулахгүй гэсэн санаа юм биш үү
Энэ нус тэгээд сонгуульд өрсөлдөх үү.
КОВИД, ВАКЦИН чинь ДЭЛХИЙН БАНК, ДЭБ, НҮБын ЗАЛЬ МЭХ БАЙСАН БИШ ҮҮ? ДЭЭР НЬ МАНАЙ ХУЛГАЙЧ ЭРХ БАРИГЧИД БААХАН ИДЭЖ УУЖ МАНИЙГАА ЭЛДЭВЛЭСЭН ЮМ БИШ ҮҮ?
Юуг ч биe дааж хийж чадахааргүй гөлөгнөсөн харцтай бууны нохой л байсан ш дээ.Бас хулгайч байжээ хөөрхий.МАН -дандаа хулгайч нарыг �##�бан туша�##�д тавих юм даа
Энэ улс оронд минь шудрага үнэн ч зөв сэтгэлтэй хүн байна уу
Эмч хийх чадваргүй, айж ичихгүй хулгай хийж чаддаг этгээд
Энхболд уг нь гайгүй юм уу гэж санагдсан. Тэгвэл бас асууд�##� гарчдээ