НийгмийнНИЙГЭМ

Б.Эрдэнэбат НҮБ-ын Кипр дэх Энхийг сахиулах хүчний командлагчаар томилогджээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар /UNFICYP/ томилсноо зарлажээ.

Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат Норвегийн хошууч генерал Ингрид Гжердегийн халааг авахаар болсон байна.

Түүний хувьд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул.

  • 2010-2011 онд Либери дэх НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMIL),
  • 2013-2014 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMISS) батальоны командлагчаар,
  • 2014-2017 оны хооронд ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргаар,
  • 2017-2018 онд ЗХЖШ-ын ахлах офицер,
  • 2018-2019 онд UNMISS-ийн Өмнөд секторын штабын даргаар,
  • 2021-2022 онд Жуба секторын командлагчаар,
  • 2020-2023 оны хооронд ЗХЖШ-ын штабын даргаар ажиллаж байсан.

Тэрбээр Ирак, Сьерра-Леон, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ, Хойд Атлантын эвсэл (НАТО)-ын энхийг сахиулах болон бусад найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
1 сар 3, 2024 12:35

ерөнхийлөгч НҮБ ын даргыг урьсны хэрэг гарч байна даа шүүгчээр командлгачаар томилогдоод

Зочин
Зочин
1 сар 3, 2024 18:40

Монголын �##�уурчид энхийг сахиулна ч гэж юу байхав

Зочин
Зочин
1 сар 3, 2024 18:41

Монголын 4луурчид, яргачид энхийг сахиулна ч гэж юу байхав

Холбоотой мэдээ

Back to top button