УРЛАГ

Ц.Гончиг баримтат зохиолын төрөлд “Алтан өд” хүртлээ

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулдаг  "Алтан өд-2023" наадмын шагналтнууд тодорлоо. 

МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, дараах бүтээлд оны шилдэг бүтээлийн “Алтан өд” өргөмжлөлийг олгохоор тогтлоо. Үүнд:
1. Яруу найраг

  • Л.Баасансүрэн "Лит хуанлийн завсарт" 

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Д.Галсансүх “Түүхийн шүлгүүд Контемпрари шүлгүүд”
  • МӨ.Батбаяр “Мөнгөн Будда авсан өдөр” 
  • М.Амархүү “Шидэт хашаа ба эрээн хорвоо”

2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Роман/

  • М.Уянсүх "ХОНХОТ ХҮҮХЭЛДЭЙ"

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Б.Батзаяа "Тарган муур"
  • Ч.Баатар "Хар сүлдэнд мөнхөрсөн омогшил"

3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Тууж, өгүүллэг/

  • С.Баатарцогт “НОХОЙН ЖИГ”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Ц.Ганбаол “Шувуу зүүрмэглэх зуур”
  • Ч.Мөнхбаяр "Мөрдөнгийн мөрүүд-1"

4. БАРИМТАТ ЗОХИОЛ

  • Ц.Гончиг “ЦУЛ МӨНГӨН ГҮҮР”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Г.Баатарнум “Иракаас Судан хүртэл”
  • Ц.Гомбосүрэн “Орчуулга тойрсон хууч”
  • О.Энхжавхлан “Шатар баатар”

5. Хүүхдийн зохиол 

  • Ш.Бадарч “БЯЦХАН ЗҮРХНИЙ ЭХ ОРОН”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Д.Батжаргал “Зүүд биш үнэн”
  • Н.Гэгээ “Гэгээгийн зуны амралт”

6. ШОГ ХОШИН ЗОХИОЛ

  • А.Амарсайхан “НАГАЦЫН ОХИН” ХОШИН ЖҮЖИГ

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Д.Мянганзам “Зурагдсан пянз” шог шүлэг, шог зургууд
  • Б.Жамбалсүрэн “Дэлхий хилэгнэх цагаар” шог өгүүллэгүүд

7. ЖҮЖИГ КИНОНЫ ЗОХИОЛ

  • А.Шартолгой “ТАЙЗ, ДЭЛГЭЦ” ЖҮЖИГ, КИНО ЗОХИОЛУУД

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • О.Элбэгтөгс “Галбирваас модны навч” хүүхдийн жүжиг
  • Г.Мишээл “Одоохондоо чи зүүдэлж байна” жүжгийн зохиол

8. УТГА ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА 

  • ЖЕРАЛЬД МАРТИН “Г.Г.МАРКЕС”  ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВА

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • В.Шукшин “Би та нарыг чөлөөлөхөөр ирлээ” роман ОРЧУУЛАГЧ Ц.ГОМБОСҮРЭН
  • “Их эрдэмтэн, монгол судлаач Николай Рерих” ОРЧУУЛАГЧ М.ГОНЖАВ
  • Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын англи орчуулга ОРЧУУЛАГЧ Ц.ДӨЛГӨӨН

9. УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ, ШҮҮМЖ

  • До.Цэнджав “ЗОХИОЛЧИЙН УРЛАН СУДЛАЛ”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

  • Р.Чүлтэмсүрэн “Залуу нас зуны шөнө шиг богинохон (Б.Догмидын уран сайхны ертөнц)” 
  • Б.Хишигсүх “В.Инжиннашийн намтар”
  • Г.Төгөлдөр “Ан амьтны тухай Монголын баримтат кинонууд”

“АЛТАН ӨД 2023”- ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БҮТЭЭЛ
Б.МАНДУХАЙ “ПАРЛАМЕНТАД ХҮРЭХ МЯНГАН АЛХАМ”
Каролин Криадо Перез “ҮЛ ҮЗЭГДЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД” номын орчуулга, ОРЧУУЛАГЧ Б.ДУЛАМХОРЛОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Ц.Гончигт баяр хүргэе! Шүүгч нарт нь талархая!

Иргэн
Иргэн

Гончиг энэ залуугийн бүтээл үнэн тасархай.баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button