СПОРТ

Танилц: Шинээр спортын мастер цол хүртсэн тамирчид

2023 оны Волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Хагас шигшээ тоглолт эхлэхийн өмнө буюу одоогоос хоёр хоногийн өмнө энэ жилийн лигт өрсөлдөж буй баг тамирчдын шилдгүүдийг нэгтгэсэн бүх оддын тоглолт болж өнгөрсөн юм. Энэ үеэр олон жил волейболы спортоор тууштай хичээллэж, улс, тив болон олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдад спортын мастер цол олголоо.

Тодруулбал, Т.Хангал, Г.Цэнд-Аюуш, Э.Энх-Амгалан, Г.Төр-Мандах, О.Золбоо нар шинэхэн мастерууд болов.

  • Т.ХАНГАЛ

Тайландын дээд лигт уригдан тоглож түрүүлсэн бөгөөд MVP тоглогчоор шалгарсан. Түүний энэ амжилт анхны гэх тодотголын эзэн болгосон юм. Тэрбээр 2021 оны үндэсний дээд лигийн аварга бөгөөд мөн MVP танирчнаар шалгарч байв.

  • Г.ЦЭНД-АЮУШ

Волейболын спортын мастер Г.Цэнд-Аюуш. Тэрбээр 2019, 2021 оны үндэсний дээд лигийн хүрэл медаль, 2022 оны лигийн аварга, MVP тоглогч. Мөн Төв Азийн үндэстнүүдийн лигийн шилдэг довтлогчоор шалгарч байв.

  • Э.ЭНХ-АМГАЛАН

Натур Мед Ноён клубын тамирчин, спортын мастер Э.Энх-Амгалан. Түүний хувьд 2019, 2021 оны Үндэсний дээд лигийн аварга, 2021 оны лигийн шилдэг довтлогчоор шалгарч байсан.

  • Г.ТӨРМӨНДАХ

Спортын мастер Г.Төрмандах үндэсний дээд лигт 2019, 2022 онд түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн. Мөн 2021 онд лигийн мөнгөн медаль, дэд аварга бөгөөд 2022 оны дээд лигийн шилдэг холбогчоор шалгарч байв.

  • О.ЗОЛБОО

Волейболын спортын мастер О.Золбоо. Тэрбээр 2019, 2021 оны дээд лигээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмэгтэй тамирчдыг нь яагаад үлдээгээд байгаа юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button