СПОРТ

Волейбол: З.Буянжаргал, Г.Энхнаран, Л.Хосбаяр, Г.Хонгорзул нар ОУХМ боллоо

2023 оны Волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Хагас шигшээ тоглолт эхлэхийн өмнө буюу одоогоос хоёр хоногийн өмнө энэ жилийн лигт өрсөлдөж буй баг тамирчдын шилдгүүдийг нэгтгэсэн бүх оддын тоглолт болж өнгөрсөн юм. Энэ үеэр олон жил волейболы спортоор тууштай хичээллэж, улс, тив болон олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдад Олон Улсын Хэмжээний Мастер цол олголоо.

Тэд бол

  • Золбоотын Буянжаргал /Хасумегастарс баг/
  • Ганболдын Энхнаран /Хилчин баг/
  • Лхагвадоржийн Хосбаяр /Хөвсгөл эрчим баг/ 
  • Ган-Очирын Хонгорзул /Хөвсгөл Эрчим баг/ нар байв.

Эдгээр дөрвөн тамирчин дөрвүүл Үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд эх орноо төлөөлөн олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, олон жилийг энэ спортод уйгагүй зориулж яваа шилдгүүд юм. Мөн тэд Монголд волейболын спорт хөгжихөд үнэмлэхүй хувь нэмэр оруулснаас гадна тэднийг даган дуурайж энэ спортод хайртай, дуртай болсон олон зуун хүүхэд, залуучууд бий билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button