СПОРТ

Сумын цолтой болон залуу бөхчүүдээс авдаг барилдааны хураамж 20,000 болж нэмэгджээ

Монголын үндэсний бөхийн холбоо сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд барилдаж буй бөхчүүдээс 5000 төгрөгийн хураамж авдаг байсан. Тэгвэл энэхүү хураамжаа 15 мянган төгрөгөөр нэмж 20,000 болгожээ.

Тэдний энэ үйлдэлд бөхийн хорхойтнууд болон цолтой болон залуу бөхчүүд шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь энэхүү барилдаанд барилддаг олон мянган залуус өөр хоорондоо харилцан адилгүй ажил эрхэлдэг учир зарим хүмүүст энэ хураамжийн төлбөрийн мөнгөн дүн асуудал болдог гэдгийг тодотгож байна. Харин аймаг болон улсын цолтой бөхчүүдээс энэ төрлийн барилдааны хураамж авдаггүй аж.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мөнгө хаашаа ордог юунд зарцуулдаг вэ

Ган-Очир
Ган-Очир

Бэлтгэл сургуулалт сайтай , Шартай үздэг шазруун нь 20к гаа 40 60 80 болгоод л аваад байгаа харагддаг. Энүүнд бас нэг зарчим цаагуураа яваад байна шүү гэж боддог. Бүртгэлийн хураамж гээд аваад зөрүүлээд Бөх сонин бүх бүртгүүлсэн бөхчүүддээ өгдөг., Тэр сонин маш сонирхолтой бөгөөд уншиж ойлгосон залуу бөхчүүд маань одоо цагт өнгөнд барилдаж байгаа хүчтэнгүүдийн бэлтгэл , ар гэр , ааш зан характер , зорилго зорилт гээд маш их зүйлийг мэдэж авч өөрөө өөртөө сэдэлжүүлэлт буюу (motivation) бий болгодог нь үнэхээр авууштай талтай гэж боддог . Миний хувьд бол сонирхолоороо бэлтгэл хийгээд , ажилаа ч хийгээд , амьдралаа авч явдаг нэлээдгүй хэдэн сумын цолтоны төлөөлөл гэж өөрийгөө боддог. Мөнгө төгрөгөөр хахаж цацаж илүү гарсан юм бол байхгүй. Зүгээр л сар бүр болдог барилдаанд нь хураамжийг нь өгөөд л ордог ингэснээрээ нэг их юм бодоод байдаггүй бөгөөд бөхийнхөө хөгжил дэвшилд бага ч болов хувь нэмэр оруулж байна л гэж үздэг.

Зочин
Зочин

бөхийн өргөө урсгал зардлаа өгөхийн тулд мөнгө авалгүй яахав дээ, бас үнэггүй ноцолдох гээ юу, харин ч бага байна.

Холбоотой мэдээ

Back to top button