МСБХ: Холимог оддын багийг Д.Отгонбаяр, Д.Өлзий-Орших нар дасгалжуулна

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Бүх Одод-2024” Холимог оддын багийг Д.Отгонбаяр болон Д.Өлзий-орших нар дасгалжуулна. Тус арга хэмжээний үеэр холимог оддын тоглолт, холимог оддын цагираган дээрээс довтлох тэмцээн, гурван онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн, цагираган дээрээс довтлох тэмцээн, эрэгтэй, эмэгтэй бүх оддын тоглолт болон залуу бүх оддын тоглолтууд зохион байгуулагдах ажээ.
Энэ жилийн бүх оддын тоглолтод холимог оддын slam dunk-ийн тэмцээн шинээр нэмэгдэж байгаа онцлогтой. Тус тэмцээнүүдэд оролцох тамирчдын нэрс удахгүй зарлагдах болно. "Бүх Одод 2024" тэмцээн хоёр өдөр зохион байгуулагдах буюу эхний өдөр Холимог оддын тоглолт, Unitel-Гурван онооны шидэлтийн тэмцээн, Sprite-Ур Чадварын тэмцээн, залуу оддын тоглолт явагдана.
Харин сүүлийн өдөр буюу бямба гарагт MEBA 2k24 үзүүлэх тоглолт, эмэгтэй бүх оддын тоглолт, M Bank-Ур чадварын тэмцээн, эрэгтэй бүх оддын тоглолт, Sengur - Цагираган дээрээс довтлох тэмцээнүүд зохион байгуулагдах аж. Дашрамд дурдахад МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 30 жилийн ойн “The League Museum” нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За энэ 2 чинь яаж дасг�##�жуулна гэж сагсан бөмбөгүү дээ хахаха