Нийгмийн

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал үргэлжилнэ

Нэгдүгээр сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00-12.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, дэд хороо болон байнгын хороод хуралдана.

10.00-13.00 цагт: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн болон Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол тус тус болно.

16.00 цагт: “Чингис хаан” нисэх буудалд: Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олимпын эрх авсан Монголын буудлагын спортын тамирчдыг угтан авна.

-Цагаан сарын “Амар байна уу?” болон “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа үргэлжлэн гарч байна. 

-“Скай резор” цанын баазад: “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн урлалын тэмцээн болж байна.

-Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилнэ.

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00  цагт товлосон ч шүүгдэгч Б.Отгонжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 15 болгон хойшлуулсан юм. Тэр хүртэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button