Аймгийн арслан Б.Өсөхбаяр арбитрын шүүхэд ялсан ч барилдах эрхийг нь сэргээхгүй байна

Эргэн санабал, 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоо хуралдаж нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 4-8 жилээр хассан. Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын эрхийг тус тус дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргаж байв. Учир нь тухайн бөхчүүдийн явцын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдсан юм.
Тэгвэл энэ асуудлаар аймгийн арслан Б.Өсөхбаяр арбитрын шүүхэд хандаж, шийдвэр түүний талд гарчээ. Учир нь түүнээс допингийн шинжилгээ авах үед зүрхний хэм алдалт оноштойгоор эмийн эмчилгээ дуусаад ердөө 14 хонож байжээ. Б.Өсөхбаяр энэ тухайгаа шинжилгээ өгөхийнхөө өмнө тайлбарлаж, холбогдох эмчийн бичиг, эмчилгээний заавар зэрэг нотлох баримтуудаа үзүүлсэн ч асуудлаа сайн тайлбарлаад биччихвэл асуудал үүсэхгүй гээд шинжилгээг авсан байна. Гэсэн ч түүний шинжилгээнээс преднизолон гэх эм маш бага тунтайгаар илэрсэн гэх хариу БНСУ-аас ирсэн аж. Энэ үндэслэлээр түүний барилдах эрхийг хассан ч бөхийн холбоо түүний дээрх шалтгааныг харгалзан үзэх ёстой байсан гэв.
Өөрөөр хэлбэл, түүнээс илэрсэн гэх эм болон түүнд агуулагдах бодис эмчийн бичиж өгсөн жорд байсан эсэхийг дахин нягтлахыг арбитрын шүүх хүссэн байна. Энэ дагуу тэрбээр бөхийн холбоондоо хандсан ч асуудлыг нь авч хэлэцэхгүй байгаа гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arbitriin shuuh gej ymar dampuu avilgachid bnaa neriig ni bicheech olon tymen shuugeed gargACHNA NAAD BULAINUUDIIG CHINI
Doping bol doping
Doping chaachaad yun arbitriin shvvh tiim yum bhgvi oilgoo.
БӨХИЙН ХОЛБОО ЯАХААРАА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ ТОМ ТОЛГОЙТОЙ УЛСУУД БАЙДАГ ЮМ БЭ
БӨХИЙН ХОБОО ЧИНЬ ӨӨРСНӨӨ БУДЛИАН ХУТГАДАГ ХОГУУД ДҮҮРЧИХСЭН ХОЛБОО ШҮҮ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ