УРЛАГ
МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д дөрвөн өдөр дараалж дөрвөн өөр дуурьд гоцлоно

Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар 2019 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллахаар болсон. Үүнээс хойш тэрбээр тус улсад амьдарч байгаа бөгөөд таван жилийн турш дэлхийн тайзнаа дуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр яваа бахархалт уран бүтээлч юм.
Тэгвэл түүний хувьд энэ оны нэгдүгээр сард томоохон долоон хэмжээний сонгодог дуурьт дуулахаар болжээ. Үүнээс онцолбол МУГЖ Г.Ариунбаатар нэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд дөрвөн дуурьд дараалан дуулахаар сонгогджээ.
- Нэгдүгээр сарын 2, Г.Пуччини "Ил Табарро" /дебют/
- Нэгдүгээр сарын 9, Г.Верди "Ил Троваторе"
- Нэгдүгээр сарын 13, Г.Верди "Травиата"
- Нэгдүгээр сарын 24 П.Маскань "Каваллериа Рустикана"
- Нэгдүгээр сарын 25 Чайковский "Гилберийн хатан хаан"
- Нэгдүгээр сары 26 Санкт-Петербург хотын Мариинскийн театрт Г.Верди "Дон Карло"
- Нэгдүгээр сарын 27 Москвагийн Зарядые концертын их танхимд Г.Пуччини "Тоска"
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
usa visa uhguidee chamd
Баяр хүргий. Дэлхийн тазанаа Монгол гэсэн нэрийг амжилтаараа хэлүүлж, дуудуулж яваад нь баяр хүргий.
"Гилбэрийн хатан" дуурь байлгүй дээ? Юун Хүрзний хатан хаан бэ? :))
"Хүрзний хатан хаан" гэснийг нь "Гилбэрийн" болго гэсэн чинь, "Гилберийн" гээд гадаад үг болгоод засчихаж