Нийгэм мэдээ

Сэтгэл гутралтай хүмүүс хоорондоо уулзаж, ярилцдаг төв нээгдлээ

Техник технологи эрчимтэй хөгжиж, хүмүүс амьд харилцаанаас алсарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор амиа хорлолт маш өндөр байгаа бөгөөд хүмүүс дотоод сэтгэлээ нээж, хэн нэгэнтэй ярилцахаа больсон нь судалгаагаар тогтоогджээ.

Энэ онд манай улсад сэтгэл гутралтай болон хэн нэгэнтэй ярилцахыг хүссэн хүмүүст зориулж "Чөлөө, сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв"-өөс сэтгэл гутралтай хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж сэтгэлээ нээдэг төвийг нээжээ. Уг төвд насанд хүрсэн хүмүүс очиж мэдрэмжээ хуваалцдаг бөгөөд сургууль амарсантай холбоотойгоор сурагчид ихээр очих хүсэлт гаргажээ.

20 хүртэлх хүн багтаах заалтай ч цөөхүүлхнээ ярилцвал илүү үр дүнтэй байдгаараа уг төв онцлог юм.

Мөн өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгаатай холбоотой сэдэвчилсэн уулзалтуудыг долоо хоног бүр хийх юм байна. 

Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв нь ХУД-ийн 19 дүгээр хороололд байршилтай бөгөөд ажлын өдрүүдийн 13:00-19:00 цагийн хооронд үнэгүй ажилладаг. Харин оройн цагаар болон амралтын өдрөөр мөн сэдэвчилсэн уулзалтууд нь оролцооны хураамжтай байдаг аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button