СПОРТ

М.Бадарчийн Спортын арбитрын шүүх хурал хоёрдугаар сарын 21-нд товлогдлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрөөс нь сэргээшийн төрлийн бодис илэрснийг илтэд үгүйсгэж байсан ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж шийдвэрээ гаргасны дараа "Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Улмаар М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, өөрөөсөө сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байна.

Уг хүсэлт гомдлыг Спортын арбитрын шүүхийн шийдвэр гаргаж, Допингийн эсрэг үндэсний төвтэй уг асуудлаар уулзалт зохион байгуулсан тухай өмнө нь мэдээлж байв. Ингээд М.Бадарчийн асуудлаарх спортын арбитрын урьдчилсан хуралдааныг энэ сарын 23 буюу өнөөдөр товлосон. Тэгвэл тус хурал өнөөдөр болж түүний хурлыг ирэх сарын 21-нд товлолоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нөхөр допинг хэрэглэчихээд тэнэгтээд л байх юм. Угаасаа боловсролгүй мулгуу сарлагчныг ятгаад түлхээд байхаар өөрийгөө шившиглээд муйхарлаад байх юм. Одоо болиоч. Архаг допингчин бас нэг мулгуу Оюунболд хань татаад Бадарчийхаа гараар могой бариулах гээд байгаа бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button