Б.Жавхлан: ОБЕГ-ын төсвийг энэ онд хоёр дахин нэмж, 426 тэрбум болгосон
БЗД-ийн 26-р хороонд нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:05 цагт газ тээвэрлэж явсан машин осолд орж, дэлбэрэлт үүссэн. Уг асуудалтай холбогдуулан ОБЕГ-ын төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ жил төсвийн ерөнхийлөн захирагч сайд нараас нийт 26 их наяд төгрөгийн санал ирснээс 22 их наяд төсөвт багтсан. Хөрөнгө оруулалт гэхэд л нэг сайдаас 10.3 их наяд байх санал ирснээс төсөвт 3.3 их наяд багтсан. Энэ хоёр нийлээд 25 их наядын төсөв. Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан. Харин энэ онд 426 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс хөрөнгө оруулалтыг хасаж урсгал зардлыг нь тооцвол 2023 оных нь 156 тэрбум төгрөгөө ихсэж байна. Харин ирэх оных 216 тэрбум буюу 40 хувиар нэмэгдсэн байгаа юм.
2024 онд Батлан хамгаалах яам болон ОБЕГ, цэрэг хүчний байгууллагын алба хаагчдын норм хангамжтай холбогдох урсгал зардлыг 2023, 2024 онуудад нэмсэн. Дээрээс нь тоног төхөөрөмжүүдийн хувьд шинээр нэмэгдсэн орж ирсэн 17.2 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийх бүрэн боломжтой. Барилга байгууламжийн хувьд өнгөрсөн онд 7.5 тэрбум, ирэх онд 21.5 тэрбум төгрөг болж байна. Энэ зөвхөн улсын төсвөөс оруулах хөрөнгө оруулалт. Гадаадын тусламж нь 2023 онд 30.1 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 100 тэрбум төгрөг болж байгаа” гэлээ.
Э.НАРМАНДАХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed ter ih mungu chn yaagad alban haagchdad huvtsas hereglel bolj ochihgui bnaaaaa
obeg iin darga hyrelsuhiin angiin hyyhed oilgomjtoi
Батлан хамгаалахын зардлыг хасах хэрэгтэй. Хэнтэй байлдах гэж зардлаа нэмээд байгаа юм бэ. Энэ хоёр хөрш дээгүүр даваад хэн бидэнтэй байлдах вэ. Энэ хөрштэйгээ бид лав байлдаж чадахгүй. Энэ хоёрт бид үдийн будаа.