Нийгэм мэдээСПОРТ

МҮБХ допингийн эсрэг хатуу байр суурь баримталж, хуульд өөрчлөлт оруулна

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Гадаад харилцааны албаны дарга С.Зүчи нар уулзалт зохион байгууллаа.

Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалт, дотоод дүрэм журмын өөрчлөлтүүд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагтай /WADA/ болон Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Талууд допингийн талаарх хууль, журам, дүрмийг боловсронгуй болгохын тулд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаад санал нэгдсэн байна.

Үүний тулд нэн даруй холбогдох байгууллагуудад хандаж, Допинг хориотой бэлдмэлийн талаарх бүх хууль, дүрэм, журмыг цэгцлэж, цаашид допинг хориотой эм бэлдмэлийн эсрэг хатуу байр суурь баримталж ажиллахаа илэрхийллээ.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button