СПОРТ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд ес дэх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр /2023.01.28/ өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрбээр өнөөдөр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа.

Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай башёг өндөрлүүллээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байна. Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button