Булган нутгийн таван хүчтэний нэрэмжит барилдаанд О.Хангай түрүүллээ

Хөх луу жилийн сар шинийн баярыг угтаж, Булган аймаг домогт таван аваргын нэрэмжит барилдаан боллоо.
Хүчит 128 бөхийн уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан заан П.Нямжав нар шалгарлаа.
Булган нутгаас төрсөн далай даян, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн, даян аварга Х.Цэрэнпил, даншгийн их аварга Ш.Намхай, даншгийн их аварга Ш.Лувсанжамбаа нарын нэрэмжит барилдааны түрүү бөх 5.000.000 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 3.000.000 сая төгрөгийн шагналтай.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намхай,Лувсанжамбаа,Түвдэндорж,Цэрэн гэж дараалбал арай зөв юмдаа. Цэрэнпил аварга гэж мэдэхгүй юм, тийм аварга байсан л байх нь дээ....кх кх кх