Өвөлжилтөөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг Ерөнхий сайд үүрэгдсэн ч, УОК хуралдана

Засгийн газарын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.14/ болж байна. Хуралдаанаар "Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцсэн. Улмаар өвөлжилт хаваржилтийн талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн асуудлаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн байна.
Гэхдээ энэ асуудлаар УОК хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Нийт нутгийн 80 гаруй хувьд нь цастай байгаа юм. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн. Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөе Амарсайхан гэх м�##�ын т�##�аар а-гүЙ м�##� шадар сайдын ажлыг хийнэ гэж юу байхав дээ. Ерөнхий сайд нь өндөржүүлсэн бэлэн байд�##� зарла гээд үүрэг өгөөд байхад онцгой комисс хур�##�даж шийднэ гэж юу донгосоод байгаа юм бэ. Харин ч �##�ь эрт бүх нийтийн бэлэн байд�##� зарлах хэрэгтэй байсан юм. Яагаад гэвэл м�##� бол төрийн хамга�##��##�тад байна гээд үндсэн хуульд заачихсан байдаг. М�##� бол монголчуудын үндсэн хүнс.
"М�##� төрийн хамга�##��##�танд байна" гэсэн хуулийн за�##�тыг тодорхой тайлбарлах хүн байна уу?