Цагаан сар өнгөрсөн ч гурилын үнэ өссөн хэвээр байна

Жил бүрийн цагаан сарын үеэр гурилын үнэ нэмэгдэж, хомсдол үүсдэг. Энэ жил ч мөн ялгаагүй баярын өмнөх өдрүүдээр гурилын үнэ нэмэгдэж, борлуулалт тасарсан. Цагаан сарын дараагаар гурилын үнэ буурах хандлагатай гэж албаны хүмүүс мэдээлж байсан хэдий ч өнөөдрийн байдлаар 10-30 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гурилын үнэ 2015 оныг хүртэл 1000 төгрөгөөс доош дүнгээр борлуулагддаг байжээ. Энэ үнэ 2019 оноос эхлэн эрчимтэй нэмэгдсээр өнөөдөр /2024.02.16/ нэг кг нь 4150 төгрөг хүртэлх үнээр борлуулагдаж байна. Тооцоолбол, дөрөв дахин буюу 410 хувь нэмэгджээ.
Савласан дээдийн дээд гурил 2023 оны зургаадугаар сард 3650 төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар 4015 болж нэмэгджээ. Харин дээд болон 1,2 дугаар гурил 20-240 төгрөгөөр нэмэгджээ.
Үнийн нэмэгдлээс шалтгаалж худалдааны төвүүдээс 25-50 кг савлагаатай гурил худалдан авдаг байсан бол иргэд одоо 5-10 кг буюу жижиглэнгээр авдаг болсон гэдгээ нийгмийн сүлжээгээр нийтэлж байсан юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард гурилын үнэ “Алтан тариа” дээдийн дээд гурил кг нь 4047 төгрөг, дээд гурил кг нь 2960 төгрөг, I зэрэг савласан гурил 2426 төгрөг, II зэрэг савласан гурил 1606 төгрөгийн хооронд байсан. Харин өнөөдөр II зэргийн савласан гурилаас бусад савалгаа нь 10-20 төгрөг нэмэгджээ. Мөн 10 кг-тай Улаанбаатар гурил 25-38 мянга, 25 кг-тай гурилыг 55-60 мянган төгрөгийн хооронд байжээ. Харин өнөөдрийн байдлаар 10 кг шуудай гурил 25-40 мянган төгрөг, 25 кг гурил 55-67 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.
Гурилын үнэ хурдацтай өссөн хугацаанд нэгэнт газар тариалан, гурилын үйлдвэрийнхэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хаана ч байхгүй хямд үнэтэй гурил хэрэглэж байгаа. Гурилын үнийг хүчээр барих боломжгүй” гэх хариулт өгсөөр байна.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц�##�ингаар тооцдог дэлхийн жишгээр бол монголчууд дэлхийн хамгийн үнэтэй хоол хүнс хэрэглэж байна. Ц�##�ин 2дахин нэмбэл үнээ 3-4 дахин нэмдэг энэ хорвоогий хамгийн г�##�зуу солиотой мөлжлөг монголд үүсэн цэцэглэж байна.