Гурил нэг кг нь 4200, 25 кг нь 58 мянган төгрөг болж тус тус өсөв

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өдөр өдрөөр хэмжигдэж байна. Манай редакц өмнө нь махны үнийг сурвалжлан хүргэсэн бол энэ удаа гурилын үнийг онцолж байна. "Хүчит шонхор" худалдааны төвд 25кг-ын савлагаатай гурил 52-58 мянга, нэг кг гурил 2400-2600 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилээс 4000-7000 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Энэ талаар гурилын павилоны худалдагч "Хүмүүс хямд төсөр эсвэл арай арвиныг нь бодож нэг кг болон 25 кг-аар савласан гурил авч байна. Өнгөрсөн жил 25 кг-ын савлагаатай гурил 45-54 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо бараг дээд үнэ нь доод ханш болчихлоо" гэв.
Бөмбөгөр худалдааны төвд нэг кг дээд гурил 3450, нэгдүгээр гурил 2500, цагаан будаа төрлөөсөө хамааран 3800-6500 төгрөгийн үнэтэй байна. Харин гэр хороолол дахь найман нэрийн хүнсний дэлгүүрт Улаанбаатар дээд гурил 4200, нэгдүгээр гурил 3200, Алтан тариан дээд 2900 төгрөгийн үнэтэй байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуцаачэээ хүүрнүүдээ муу ёрлоод.Балай пизнадууд юмаа
Тэнэг бхаа 25 кг нь тэгээд 58 к болох уу балай тэнэгүүд