НИЙГЭМНийгэм мэдээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж махны үнийг буулгахаар ажилллаж байгаа.

Уг нь Засгийн газраас гаргасан тооцооллоор махны үнэ буух ёстой байсан. Гэтэл махны үнэ тавдугаар сарын 25-ны байдлаар 2.3 хувиар өссөн үзүүлэлтэй харагдаж байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ Улаанбаатар хотод өмнөх долоо хоногоос 0.3 хувиар, өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 4.3 хувиар,
  • Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар,
  • Үхрийн цул махны үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга
Шударга

Гарчигий нь харахад бол үнэ нь өсөөгүй, бүтээгдэхүүни й төрөл зүйл, тоо ширхэг нь өсч нилээн дэвшил гарсан мэт ойлгогдож байхымаа !

Холбоотой мэдээ

Back to top button