ИЗНН-ын уриалгад Н.Номтойбаяр, Т.Доржханд, Б.Жаргалсайхан, Ш.Сайхансамбуу, Л.Гүндалай нар ямар хариу өгөх вэ

Сонгуульд дангаараа оролцох нь тодорхой АН, МАН-тай нийлээд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 /нэрс/ улс төрийн нам байна. Эдгээрээс 35 нам нэгдэж, сонгуульд оролцоод үзье гэсэн уриалгыг ИЗНН-аас гаргаад буй. Тэд яагаад ингэж уриалах болов?
Энэ талаар зориуд сонирхож, редакцаас ИЗНН-ын дарга Б.Батбаатараас ярилцлага авахад "МАН, АН-аас бусад 35 нам нэгдвэл Засгийн газар ч байгуулж чадна" гэж дуугарав. Өөрөөр хэлбэл, Т.Доржхандын ахалдаг ХҮН нам, Н.Номтойбаярын тэргүүлэх Ногоон нам-МҮАН нэгдэл, "Буян"-гийн Б.Жаргалсайхан, Л.Гүндалай, Б.Отгонбаатар, Ш.Сайхансамбуу зэргээр эрээвэр, хураавар халаас хотны бүх намуудыг нэгдвэл ТОМ ХҮЧ төвлөрнө гэж үзжээ.
Ингэж том багагүй нэгдэж чадах аваас хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын инститүцүүдэд орж ажиллах хүч бүрдэнэ гэж тооцсон байна.
Нийт 126 гишүүнтэй бужигнах шинэ парламентад олон гишүүнээ оруулж байж л тэд Засгийн газарт хамтарч ажиллах боломж бүрдүүлж чадна. Гаднаас нь харахад, тэд нэлээд өөдрөг, хөөстэй төсөөлөлтэй байгаа аж. Тэдний ийм өөдрөг төсөөлөл, хөөстэй гэмээр төсөөлөл нь,
- Саналын хуудаст ИЗНН-ын нэгдэл нам байгуулагдсан дарааллаараа дөрөвдүгээрт бичигдэнэ. Судалгаагаар хоёр том намаа олон нийт бүр үзэхээ байчихсан нь нотлогдож байгаа. Тэгэхээр гурав дахь хүчнийг санамсаргүй ба санаатай байдлаар дугуйлах, дэмжих хандлага байна.
- Нам гэхээс илүү хүн харж дугуйлах магадлал өндөр буй тул ИЗНН ихэнх жижиг намуудаа хамж, сайн нэр дэвшигчдээр чимж чадвал жагсаалтын жингээ ч ахиулах боломжтой.
- "76 хулгайч л биш бол хэнийг ч хамаагүй дугуйлна", "Хуучин хүмүүсийг сонгохгүй" зэрэг шинэ эрэлхийлэл харагдаж буйтай холбогдож байгаа.
Гэхдээ л АН, МАН-ын сонгогчдод үзүүлсээр ирсэн нөлөөлөл, цээжлэгдсэн байдал, дэмжигчдийн тоо, хот хөдөө дамнасан хөл ба сүлжээг 35 жижиг нам нэгдсэнээр ялчихна аа гэвэл бас түүн шиг худал таамаг үгүй юм. Дээрээс нь Н.Номтойбаяр, Т.Доржханд нарыг нэгтгэж байж, илүү хүчтэй болохын зэрэгцээ саналын хуудас гурав руу ахих боломж бүрдэнэ. Энэ нэлээд чанга. Гэхдээ тэдэнд яг таг боломж байгааг үгүйсгэх аргагүйг дээрх бүдүүн баараг нюансууд харуулна аа.
Ерөөс өнгөрсөн 30 жилийн сонгуулийн байцаа харсан ч тэр, сүүлийн найман жил дараалан нэг нам засаглаж буйг дүгнэсэн ч тэр. Шинэ хүчин, шинэ улс төрчид Монголд үнэхээр хэрэгтэй буй. Ардчилалд нь ч энэ уур амьсгал ус агаар шиг үгүйлэгдэж байна.
Холимог тогтолцоогоор анх удаа 2012 онд сонгуульдахдаа Монголын жижиг намууд үхрийн бөөр лүгээ салангид орж байв. Нийт 11 нам, хоёр эвсэл сонгуульдсанаас гишүүн болох хувь заяаг ердөө 3-4 нам л авсан юм. Тэгэхээр үхрийн бөөр шиг салангид бус. Нэг нэгдмэл орвол хожил ирж болно гэдгийг ИЗНН харжээ.
Жижиг намууд сонгуульд орно гэхээр мөнгөгүйн их зовлонд унадаг. Нэгэнт тэд мөнгөгүй тул намынхаа нэрээр сонгуулиар мөнгө олох хэрэгсэл хийж, зарж идсээр ч удав. Харин энэ удаа МАК-тай нэгдэж чадвал ИЗНН мөнгөгүйн зовлон бага эдлэх юм. Боомтын сэргэлт зэргээс МАК харьцангуй сайн өгөөж хүртэж, эдүгээ нэг намын бүрэн ивээн тэтгэж, сонгуульдахдаа нэг их юм бодоод байхааргүй тоон үзүүлэлттэй болсон гэх. ХҮН намынхан ч эрх баригчдаас нэлээд сайн мөнгөжиж авсан.
Нэг талаас ИЗНН нь МАК, Н.Номтойбаяр, ХҮН нам ба бусад жижиг намын хэсэг нөхөд сонгуульд нэгдэж орсноор тэд л зөвхөн хожих юм шиг. МАК бүхэл бүтэн намын төлөөллөөр жигүүр үүсгэж, ирэх жилүүдэд бизнесээ тэлэх юм шиг. Анхлан авлигын эсрэг үзэл санаа ярьж байсан ИЗНН даруухнаар энэ санаагаа бусад эрдүү, хэрүүлч хоолойнд тавьж өгөнгөө урагшлах юм шиг.
Нөгөө талд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн атлаа тэр үзлээсээ хэдийнэ ухарч, гажуудаж, доройтсон ардчилагчид. Тэдэнтэй хамт чөлөөт зах зээлийн нийгмээ төрийн оролцоотой механизм болгож хувиргасаар буй МАН-ынхан зэрэгцээд, 30 жилийн нийгмийн шилжилтийг хэрхэн "завааруулан" хийхийг нийтээрээ нэг харлаа. Одоо энд шинэ хүчин, сөрөг хяналт, нам шиг намын орон зай үгүйлэгдэж буй юу гэвэл үнэхээр тийм ээ.
Гэхдээ МАН-ын яг суганд байж, хэлэх үгийг нь хэлж, тэднээс санхүүждэг ХҮН шиг гуравдагч хүчин хэрэггүй. ХҮН зөвхөн олон намуудын нэг жижигхэн өнгө л байж болох хэмжээнд ёс суртахууны дорой байдлыг үзүүлсээр, МАН засаглах жилүүдийг үдэж байна. Басхүү МАН-ын залуу үеэс жийгдэж гомдоод, Н.Номтойбаяр дээр очсон уг намын угшлууд ч гурав дахь хүчин болж чадахгүй ээ.
Тэгэхээр гуравдагч нам эвсэл нь хүчтэй бөгөөд тууштай бодлоготой. Ардчилалд суурилсан ч капитализмыг хэт цөөнхөд зориулаад, боломж хамдаг талбар болгочихгүй шиг авч явах чин сэтгэлтнүүд, мэдлэгтнүүдээс бүрдсэн байвал манайдаа хэрэгтэй буй.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар "20 гаруй намтай холбогдож ярьсан. Сар шинийн баярын өмнө заримтай нь уулзсан. Заримтай нь ярилцаж байгаа. Цөөхөн хэдэн намын хаяг, байршил, утас олдохгүй байна" гэжээ.
Утас, байршил нь олддоггүй, гэхдээ бүртгэлтэй-халаасны, гэр бүлийн намууд ирэх сонгуулиар их л учир эвээ мэдрэх хэрэгтэй цаг ирэв. Сонгогч та ч бас их л учир эвтэй сонголт хийх үүрэгтэй тулж байгаа билээ.
Ямартай ч өнгөрсөн 30 жилд ийм олноороо нэгдэх санаачилга, уриалгыг ийм даруугаар бас гаргаж байгаагүй юм.
Уг агуулгаарх өмнөх контентууд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Майхансамбу ах нь намгү э
Yaaj negdej chadxiin,Moroodxod mongo tolox bish,Negdlee geed ulas ornoo ulam unaltand oruulna.
НЭГДЭЭД МАН г ГӨЛГӨӨ ЯАЛАА БОЛГОЧИХООЧ ЭНЭ ЖИЛИЙН УЛС ТӨР НОХОЙНЫ ЖОГОРХОЙ БОЛЖЭЭ БЫСДА
ИЗНН -ыг ямар нам гэдгийн
НОМТОЙБАЯР ЫГ УГААСАА ДЭМЖДЭГ ОДОО Ч ДЭМЖНЭЭ
Баян айлын танхай хүүг дагаж хөлгүй усанд живж үхэх хүн хэр олон бол одоо з�##�уучууд хэрсүү болсон. Батын Батбаатар хэмээх боловсрол мэдлэг тун дульмагхан зах зээл гэсэн бужигнаанаар хэд гурван луйвар хийж олсон ээжийнхээ мөнгийг �##�бан туша�##�ын хийрхэлд автаж үрсээр дуусгаж яваа хүн. Эд хэдэн хармааны жижиг хулгайч нарт итгэж хувь заяаагаа даатгав�##� хашаандаа хуцах нохойчгүй үлдэнэ гэдгээ
хүмүүс ойлгох байлгүйдээ Доржханд одоо олсон жаахан нэр хүндээ мөнгөний мөнхийн хүслэнд автсан энэ хэдтэй нийлбэл савангийн хөөс болгоод хийсгэхээ мэдэж байна уу. МАН нь арай дээр юмуудаа, харин хэдэн ЛУУГАР хулгайчдаасаа с�##�ах л хэрэгтэй дээ
Нэг хүний нам гэвэл Буян пүүсний Жарг�##�сайхан байна даа. Үүнийг ямар нам гэдэг юм. Баас,баас,баас
номтой баяр но той яав ч улс төрийн хүн биш
Баяны бандгар хүүхдүүд төр болж тоглох уу. Номтойбаяр мэтээр л Монгол төр дутав гэж дээ. Уйддаг юмуу яадгий
Эхлээд �##�бан туша�##� �##�дар нэрийн төлөө явдаг амбицаа дарж сурчихаад дараа нь нэгдэж нийлэх тухай бодооч та нарыг би дотор чинь орсон юм шиг мэдэж байна бүгд дарга болох гээд хөнжилдөө багтахаа байгаад сүүлд нь улс оронг минь самарч хүний аминд хүрдэг биз дээ би сүүлд нь болъё би дарга болохгүй гэдэг монгол хүн хэзээ бий болчихов оо