Нийгэм мэдээСПОРТ

УАШТ-ээс 4 медаль хүртсэн тэшүүрчин охин шагналын мөнгөө малчдад хандивлажээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн сурагч 12 настай Б.Нандин-Эрдэнэ гурван жилийн өмнөөс тэшүүрээр өөрөө сонирхон хичээллэж эхэлсэн.

Тэрбээр эхний жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр зайл алтан медаль, хоёр дахь жилдээ ААШТ-ээс алт, УАШТ-аас хоёр зайд алт, мөнгө, хүрэл, "Хүүхдийн их наадмаас" мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн.

Харин энэ жил Б.Нандин-Эрдэнэ ААШТ-ээс хоёр алт, УАШТ-ээс гүйлтийн төрөлд алт, мөнгө, шорт трекийн хоёр зайд хүрэл медаль хүртжээ. Харин ойрын өдрүүдэд тайгын тэшүүрчин охин жил бүр амжилттай оролцдог "Мөсний баяр"-таа бэлдэж байгаа аж.

Саяхан Б.Нандин-Эрдэнэ Улсын аваргын медалийг дагалдан ирдэг 22 мянган төгрөгийн мөнгөн шагналаас 20 мянган төгрөгийг зудад өртөж буй сумынхаа малчдад хандивлажээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button