Датаграфик Аудит

Метро: 39.2 км/ц хурдалж, 17,000 хүртэлх хүн тээвэрлэж, 17.7 км зам туулна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 29, 2024 21:33

нефтийн үйлдвэр, шинэ төв цэвэрлэх юу болсон бэ хэдэн онд ашигл�##�тан орох байсан билээ? " засах заг" 2018 зг.н мэдээ?

Зочин
Зочин
2 сар 29, 2024 22:56

Tegeed 2013 ond ni bariulj baixgui yasan yum. Zaaval ta nar bulaaj xiix yostoi yumuu. Togoo yax gej baina. Togoor ajillladag sh dee. 13 onoos tolgoitoos amgalan xurtel gazruudad mun ch ix uurchlult orson baigaa daa.

Зочтн
Зочтн
3 сар 1, 2024 01:32

1700 цаг хүртэл үйлчилнэ гэдэг юү вэ!!Хамгийн их ача�##��##�тай цаг чинь 1700-20 цаг шүүдээ!

тогтох
тогтох
3 сар 1, 2024 07:20
Reply to  Зочтн

Чи мөн уншваа би л лав цагийн хуваарь харахгүй байна

Зочин
Зочин
3 сар 1, 2024 09:47

Одоо энэ сенсац хийж дэлхий даяар тараадгаа болио. Арваад жилийн өмнө мөн л монгол улс метротой болно гээд л шуугисан. Дахиад дөрвөн жилийн дараа тоть шиг давтах юмуу. Өмнөөс нь �######� улайгаад удлаа шүү дээ. Үнэхээр барих юм бол даруухан мэдэгдээд даруйхан хийж болдоггүй юмуу. Гадны нөхөд ч доог хийгээд бид монгол төрийнхөө өмнөөс нүүр улайх юм...

Зочин
Зочин
3 сар 2, 2024 10:58
Reply to  Зочин

Даруухан гэдэг чинь нууцаар тендергүй гэсэн үг дээ.

Зочин
Зочин
3 сар 1, 2024 10:36

энэ метро 1 т�##�даа явдаг байх уу хос замтай зөрдөг байх юм уу мэдэж байгаа хүн байна уу

Зочин
Зочин
3 сар 1, 2024 10:38

Хятадад дахиж өрөнд оруулаад байх аа

Зочин
Зочин
3 сар 1, 2024 12:27

Метроо сураг ч үгүй байхад 1000 т яриад л байх юм

Зочин
Зочин
3 сар 1, 2024 21:41

Тооцоо суд�##�гаа сайн хийж байж хийх хэрэгтэй дээ сэтгэлийн хөөрлөөр ярьдаг зүйл
биш байх даа

Иргэн Иргэн
Иргэн Иргэн
3 сар 2, 2024 11:37

Цаг хугацаа өнгөрөөд л байна бушуухан метро бариулах хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 14:59

Толгойтоос Амг�##�ан зах хүртэл гэдэг метроны хувьд маш богино зам байлтай. Багануур н�##�айхаас Улаанбаатарын төвөөр дайруулаад баруун тийш Эмээлт Хүй 7 худаг Партизан 361 гарам хүртэлх юмуу жаахан �##�саа харсан маршрут гаргаж болдоггүй л юм байх даа. Харамс�##�тай ч юмаа даа.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 18:37

Ichij vhmeer p###aa nar shvv

Зочин
Зочин
3 сар 2, 2024 22:17

Улаанбаатар мэтро тай болчихвол ядаад түгжрэл буурийшд. Мэтро барин гэж ша�##� худлаа гошигхуулаад мөнгө идэх зорилготайгаар ийм мэдээ гарагсан бол иймэрхүй юманд итгэж болохгүй

Зочин
Зочин
3 сар 6, 2024 09:39

Ashigtai ajillah yamarxh ediin zasgiin tootsoo baihgui. Metro mongol ulsiig dampuuruulna.

Холбоотой мэдээ

Back to top button