Нийгэм мэдээ
Төв номын сан “үүдээ түр барив”

Төв номын сан буюу Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Төв номын сангийн шинэ байр нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бөгөөд барилга нь 11 давхар, 9,948.2 ам.метр талбайтай юм. Харин шинэ байранд нүүж ороод хэзээнээс үйл ажиллагаа эхлэх нь тодорхойгүй байгаа аж.
Үндэсний номын сангийн шинэ байрыг 12 тэрбум төгрөгөөр төсөвлөж, Засгийн газрын санхүүжилтээр хоёр жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАН БАЙНАА ГОЁ МЭДЭЭ ЭНЭ НОМЫН САНГИЙН ЗАХИРЛААР ИЧКО ХЭВЭЭРЭЭ ЮУ НИЛЭЭН ХОТОЖСОН ГАЙГҮЙ ХҮҮХЭН БОЛСОН ХАРАГДАНА ЛЭЭ ШҮЛГЭЭ БИЧИЖ БАЙГАА ЮУ? НАЙЗАА
Карт аваад сар л болсон юмсан. Зун гадагшаа явах болохоор тэр болтол сууя гэж бодоод авсымсан, энэ мэдээллээ яг тодорхой хэлэхгүй хэр удаж шинэ барилгадаа орох т�##�аар тодорхой мэдээлэл өгөхгүй дээ төв номын сан. Одоо ахм�##� өөр номын санд бүртгүүлхээсдээ.