Ч.Отгочулуугийн хоёр жилийн ялыг хэрэгсэхгүй болгож, 20 саяар торголоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Отгочулууг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Н.Мөнхбатыг нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, нийт биеэр эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Шинэбаатар, Ч.Отгочулууг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.953.954.890.35 төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгож, Хөгжлийн банкны нэхэмжлэлээс 29.596.480.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүй, “Мон Лаа” ХХК нь хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар, тэдгээрийн өмгөөлөгчид Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын өмгөөлөгч Г.Золзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх Н.Мөнхбатын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан, Б.Шинэбаатар, Т.Отгочулуу нарын хувийн байдлыг харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь “Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Шүүгдэгч Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял…” гэж,
“Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мөнхбатад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн,
Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэсэн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОГЛОЧИХ ЮМ БАЙНА ДӨӨ ЭНЭ УЛС ЯАНА ДАА ХАХУУЛЬД ИД УУ,АШИГЛА, ШАМШИГДУУЛ ГЭСЭН ҮГҮҮ
За ингээд Хөгжлийн банкны үлгэр дуусав аа..ккк. Хөгжлийн банк биш Хөгийн банк болгож, эрх мэдэлтнүүд өөрсдөө баахан мөнгө завшаад хэдэн гайгүй залуугаар ёс төдий туг тахиад өнгөрөв. Ядаж Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээрээ ганц гайгүй метроны шугам барьчихсан бол өнөөдөр УБ хотын утаа, түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэх байлаа. Цэвэр агаар, Утаагүй УБ төсөл ХБ-ныэх үүсвэр, Чингис, Самурай бонд аль нь ч тус болсонгүй. МЕТРО гэдэг үлгэр намын санхүүжилт, ард түмнийг татвараар дарах хэрэгсэл төдий болов..
Авилга хээл хахуулыг шийтгэхгүй урамшуулдаг болсон юмуу.
"Хөдөлмөрийн баатар" цолд тодорхойлсон биз дээ? Ха ха хааааа.
Хөгжлийн банкны хэргийг хошин шог болгож байгаа шүүгчдэд хэлэх ч үг алга. Авилгын шүүх тусдаа байгуулах нь ч зөв юм байна. Eр нь гадаадаас шүүгчид авчираач гээд байдаг нь ч зөв юм байна
Энд бичсэнээр бол хуулийн ийм тийм заалт гэж толгой эргүүлсэн, хүн ойлгох янзгүй хэдэн өгүүлбэрийг жонхуу зуурч байгаа юм шиг хутгаж байгаад ялыг нь хадгалчих юм аа. Бас 20 саяаар торгоод гэнэ шүү. Идсэн шамшигдуулсан нь хэд билээ дээ
Muslin hulgaich nar n I bar at hoolniihooo moneygaar ul naimaaltsaad unen davarzan.ter 1 luivarchidiin zagalmailsan ester Elbeg tarvag luivardsan money-gaar AA zugaalaad tansaglaad yaydaa baiz davarzan hulgaichuusiig
Нохой л доо
Hog
Хуц
Undarmaa xulgaich avgaigaas munguu avaach.
Монгол улсын хууль, шүүхийг авилгалчид, эх орноосоо урвагчид, гадны тагнуулууд л эзэмшиж байна.
Ingeed l idej uuj yalgui garaad bgaa yum daa
Vxej dald ormor .ene muu xulgaich sdagiin yalig yasan gej xeregsexgvi bolgoj bgaa yum be Avilgalch novshiin shvvgchidee!
Ашгүй дээ , миний бодлоор Отгочулууныг ман-гийхан гүжирдэж хэрэг тулгасан МАН-д түүний мэдлэг чадварыг гүйцэх чадалтан нэг ч байхгүйдээ атаархдаг , Отгочулуун МОНГОЛЫН ЦААШИДЫН ЗӨВ ХӨГЖИЛД ХЭРЭГТЭЙ ЧАДАЛТАЙ ЗАЛУУ
БУРУУ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИД ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭНЭ ДЭЭ ШУУД Л ХАЛАХ ХЭРЭГТЭЙ
Novshiin ex ornoosoo urvasan xulgaich nvdnees daldraasai!otgochuluu gu.lug