Нийгэм мэдээ

Б.Оюундэлгэр: АТГ-ын комиссарууд намайг эрүүдэн шүүж, захиалгаар хэрэг тохсонд гомдолтой байна

Хууль хяналтын байгууллагын хууль бус үйлдэл, эрүүдэн шүүлтийн талаар Гаалийн байгууллагад ажиллаж байсан Б.Оюундэлгэр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Оюундэлгэр

Би гаалийн байгууллагад 1999 оны эхэнд шалгагчаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сараас есөн сарын хугацаанд ГЕГ төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сургалт судалгааны төвийн захирлаар томилогдоод ээлжийн амралтаараа гэртээ байхад АТГ-аас хоёр хүн хүрч ирж “Таниас тодруулах зүйл байна, дагаад явна уу” гээд АТГ аваачиж утас, цүнх бүгдийн хураан авч дотогш оруулсан. Энэ мөчөөс миний хэлмэгдлийн хүнд хэцүү найман жил эхэлсэн.

Тэнд намайг аваачихад тамгын даргаараа ажиллаж байх үедээ 7-8 сар хоёр хүнийг сэлгэн ажиллуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал үүсгэн хахууль авахыг замаар гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллаж тэр даруйдаа ажлаас минь түдгэлзүүлж хилийн хориг найман жил тавьсны эцэст шүүхээс намайг гэм бураатай гэж тооцсонд маш их харамсаж байна.

Намайг зориулалтын бус газар байлгах үедээ нунтаг цагаан зүйл уулгаснаас нь хойш бие хямарч, толгой маш ихээр өвдөж байсан үед минь өөрсдийнхөө хэлсэн тэр байдлуудыг над дээр камер тулгаж хэлүүлж авсан.  Энэ нөхцөл байдалд мөрдөгч нь оролцохгүйгээр хэн гэдэг нь мэдэгдэхгүй комиссарууд зэрэг зэрэг ороод бичлэг хийж аваад хууль бус үйл ажиллагаагаар намайг яллаад найман жил явж байна.

Тухайн үед АТГ газарт ажиллаж байсан, одоогийн ОБЕГ-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү намайг өглөөнөөс эхлүүлээд 16 цагийн турш АТГ-т эрүүдэн шүүхэд үүнийг тосож аваад хууль бусаар нүүрэнд минь тулгаж бичлэг хийсэн. Мөн АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, А.Дөлгөөн нар мөн энэ асуудалтай минь холбоотой.

Мөн тэрбээр "Найм хоног байг гэхэд 8 сард шийдэгдэх асуудлыг 8 жил болгож, эцэст нь хууль бус баримтаар намайг гэм буруутайд тооцож, яллаж байна.  Намайг эрүүдэн шүүж авсан мэдүүлгээрээ л ялласан. Тэр мэдүүлгээ бусад баримтаар нотлогдсон мэт хуурамч нөхцөлийг бий болгосон.

Гаалийн Ерөнхий газрын албан тоотууд, миний ажлын байрны тодорхойлолт зэрэг бүх баримт байхад тоодоггүй, сонсдоггүй. 

АТГ-т мэдээлэл очсон гэдэг. Тухайн мэдээллийнх нь талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн баримт, эд зүйлд үзлэг хийсэн баримт, шүүх шинжилгээний дүгнэлтээр гэмт хэрэг хийсэн нь нотлогддог гэдэг. Гэтэл тийм баримт байхгүй, хоорондоо үг үсгийн зөрүүтэй, ямар ч нотолгоогүй. Илт хууль зөрчсөн байхад прокурор яллаж, шүүх гэм буруутайд тооцож байгаа нь тэднийг сүлбэлдсэн сүлбээнийхэн гэж ойлгож байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 7, 2024 13:25

Баярхүүг овоо юм бх гсн чинь овоолсон б..с бжээ.

Del
Del
3 сар 7, 2024 13:28

Га�##�ь бол хээл хахуульд живсэн газар шүү дээ

Зочин
Зочин
3 сар 7, 2024 13:32

Авилг�##�чдыг �##�сан ч багадна

Ард
Ард
3 сар 7, 2024 13:40

Нээрээ Баярхүү гэдэг нөхрийг ТВ-ээр юм яриад байхыг нь хараад овоо з�##�уу юм гэж бодсон чинь Ногоон м�##�гайтны үлдэгдэл байсан юм байна. Муу үхэж байсан новш.

Зочин
Зочин
3 сар 7, 2024 14:57
Reply to  Ард

Баярхүү ч хараажаар " эрлэгийн элч " л дээ !

зочин
зочин
3 сар 7, 2024 15:26

энэ хүн бол ш�##�гуулб�##� зохих этгээд мөн байнаа

Зочин
Зочин
3 сар 7, 2024 15:32

Бүгдийг илчил, муу нуухаар

Зочин
Зочин
3 сар 7, 2024 16:01

нотлох баримтаар тогтоогдож байж л чамайг гэм буруутайд тооцсон байж таараа зүгээр хүнд ийм өндөр ял өгөх үнэмшмээр юм ярь гүйцэтгэл ажиллагааны баримтыг прокурор хянадаг болохоор чамд үзүүлэхгүй шүү битгий тэгж гэмгүй царайл авагай минь

Заас
Заас
3 сар 7, 2024 16:32

Харх царайны хулгаач авилгач �########� авгай байнадаа

Зочин
Зочин
3 сар 7, 2024 16:48

Баярхүү шийтгэх ёстой. Юу ч болоогүй юм шиг, гэмгүй царай гаргачхаад....ийм адгийн амьтан байсан юм уу..

Del
Del
3 сар 7, 2024 16:50

Га�##�ийн хулгайч нар нэр төр яридаг болжээ авилга авахдаа уургын морь шиг улсууд шүү дээ

Зочин
Зочин
3 сар 7, 2024 16:55

Хэдэн тэрбумаар идсэн, аймшигтай хэргүүд хаачив? 1 эмэгтэйг 1 сая хэдэн төгрөгний төлөө хэрэгтэнд тооцож, 8 жил тамлаад. Арай л байгааз!
Санаанд оромгүй, хууль бус ажиллагаа нууд явуулсан байдаг юм байна лээ. Тэр үед АТГ д ажиллаж, хүмүүсийг шогтуулж, нийлж ажиллаж байсан энэ Баярхүү л гэхэд одоо ОБЕГ ын дарга хийдэг. АТГ ын тусгай ажиллагааны �##�баны дарга нь байсан Хашбаатар Шүүхийн сахилгын хорооны дарга болсон байдаг. Хашбаатар нь болоогүй тэнд мөрдөгч байсан Батолзвойгоо шүүхийн сахилгын хороондоо авсан байдаг. Яадгийн? Эднийг аажил �##�бан тушааоаар шагнаад байдийн муу?

Зочин
Зочин
3 сар 7, 2024 18:08

Ардчилсан Монгол орон эрүү шүүлтээр, шударга хүмүүст ял оноож бн, энэ нь бас болоогүй ээ АВИЛГАЧДЫН ЗАХИАЛГААР хийгддэг гэдэг нь бүр ГАМШИГ

Зочинsongogchid
Зочинsongogchid
3 сар 7, 2024 18:21

asralt geed nuurschniig shalgaya goll hun i dee

Зочин
Зочин
3 сар 7, 2024 18:31

Бүхэл бүтэн шүүх прокурор нийлээд хүн гүтгэнэ гэж юу байдгийн

Иргэн
Иргэн
3 сар 7, 2024 22:04

Энэ хүн буруутай байж болно. 8 жил мөрдөн ш�##�гасан юм уу. Ингэж хүн эх хүнийг тамлах шаардлага байна уу. Сайндаа хэдэн х�##�тар цаасны авлига авах л биз дээ

Зочин
Зочин
3 сар 8, 2024 06:20

ОДОО ЧИ САЙНЗАРГАЛД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЯВ САЙН ӨМГӨӨЛӨГЧ АВ ЦААДУУЛ ЧИНЬ БИЁ БИЁНИЙХЭЭ БУРУУ ШИЙДВЭРИЙГ ЗӨВ НҮДЭЭР ХАРАХ БОЛОВУУ ЗОРИГТОЙ ҮЗЭЭД БАЙ БИТГИЙ ШАНТАР АМЖИЛТ ХҮСЬЁ

Зочин
Зочин
3 сар 8, 2024 10:46

танд зүгээр байхад чинь ял өгнө гэж юу байхав дээ нотлох баримт гэж юм байна чамайг зүгээр байхад АТГ очиж ш�##�гах уу тэгж битгий худлаа хүмүүсийн толгой эргүүл ямар хувийн ажил хийж байгаа биш үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг битгий муулаад бай авгай минь худлаа ярьж суухаар гомдлоо гаргаад ш�##�гуул

Зочин
Зочин
2 сар 25, 2025 16:21
Reply to  Зочин

2015 оны 12 сарын 03-ны өдрөөс гомдлоо гаргаад явжыгааштэй энэ хүмүүс, ХОНГИЛ-чдын эсрэг????

Зочин
Зочин
3 сар 8, 2024 10:47

га�##�ийхан шоронл орж суучихаад бу�####�ас илүү амьдардаг гэдгийг мэднээ өөрөө ч гэсэн дажгүй харагдаж банйа хураасан хөрөнгө байгаа болоод л хэвлэлийн хур�##� хийж үнэтэй өмгөөлөгч авч байгаа биз дээ

Зочин.
Зочин.
3 сар 8, 2024 12:12

Баярхүү гэхч ногоон м�##�гайтны сүнс байж дээ.энэ хүүхэн үнэн хэлж байгаа бол тусгүйл юм болж дээ.га�##�ьд байхдаа хэнэ нэгний зуултанд оржээ гэж төлөг минь буулаа.

Зочин
Зочин
2 сар 25, 2025 16:25
Reply to  Зочин.

Харин тнх. Га�##�ийн анхны хар тамхины хэргийг илрүүлж, Тагнуулын байгууллагад 3.6 кг хар тамхийг хүлээлгэж өгч байсан маш Ажил хэрэгч, тангарагтай үнэнч бүсгүй дээ

Зочин
Зочин
3 сар 8, 2024 18:06

Б.Оюундэлгэр: АТГ-ын хүмүүс өөрсдийнхөө хэлж өгсөн үг, өгүүлбэрийг хэлэхийг тулган шаардаж, захи�##�гаар хэрэгтэн болгосон

Зочин
Зочин
3 сар 8, 2024 18:06

Энэ шударга хүнээс �##�бан туша�##�ыг нь булааж замаасаа �######�уулан уул овоо шиг дураараа идэх гэсэн шун�##�ын хүүдий нэг нөхөр АТГ-ын авилгачидтай хуйв�##�дан хар тамхи шахаж мансууруулан хэрэгт хилсээр гүтгэж шоронд хорьж байгаа нь үнэн ш дээ. Манай га�##�ьд ажилладаг тэр шун�##�ын хүүдийг би ч мэднэ. Одоо га�##�ийнхан маань муухай дээрээ улцан гэгчээр бүр сүйдэлж өгнөө. Монгол улс бүр дампуурлаа л даа.

Холбоотой мэдээ

Back to top button