Нийгэм мэдээ
Энэ сарын 17-нд эхлэх "CS2"-ын ДАШТ-д "The MongolZ" оролцоно

Энэ сарын 17-нд "CS2"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данийн нийслэл Копенхагенд эхэлнэ.
Дэлхийн шилдэг 24 баг оролцох уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцоно. The MongolZ "Opening Stage" шатнаас тоглох бөгөөд эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 17-ны 20:00 цагаас хийнэ. Тус шатанд 16 баг Швейцар системээр тоглох бөгөөд дараагийн шатанд шалгарах эсвэл хасагдах эсэхийг шийдэх тоглолтууд BO3 бусад нь BO1 журмаар зохиогдоно.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.