Сонгууль: ОХУ-ын Алс дорнодод санал хураалт эхэллээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдрөөс эхлэн ням гарагийг /2024.03.17/ дуустал явагдана. Санал хураалт өдөр бүр 08:00-20:00 хооронд явагдах юм. Тэгвэл Оросын Алс дорнодод оршдог Камчатка, Чукотка мужуудад санал хураалт эхэлжээ.
Сонгууль Ерөнхийлөгч Владимир Путин бие дааж, Думын дэд дарга, Шинэ Ардын намын Владислав Даваков, Либерал Ардчилсан намын дарга Леонид Слуцкий, Коммунист намын Николай Харитонов өрсөлдөнө.
Сонгуулийн туршид ОХУ-д 90 мянган санал хураах байр ажиллах юм. Орос улс олон цагийн бүс хамарсан өргөн уудам нутагтай тул Алс дорнодод байрладаг Камчатка, Чукоткад санал хураалт эхэнд явагдаж, Калининград хотод сонгууль хамгийн сүүлд эхэлнэ.
ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлснээр 110 12.3 сая иргэн сонгууль өгөх боломжтой. Мөн гадаадад амьдарч буй 1.9 сая Орос иргэн саналаа өгөх эрхтэй юм.
Хэрэв аль нэг нэр дэвшигч нийт саналын 50 хувиас дээш санал авч чадахгүй бол хоёрдох санал хураалт дөрөвдүгээр сарын долоонд явагдана. Харин сонгуульд ялалт байгуулсан өрсөлдөгч тавдугаар сарын долоонд тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээн авна.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.